Гадаад хэлний орчуулга /Япон/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Орчин цагийн япон хэлийг эзэмшсэн, Япон судлалын мэргэжилтэн, боловсон хүчинд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, Гадаад хэл, орон судлалын онол, арга зүйтэй, хэл, түүх соёлын хүрээнд хөрвөх чадвартай, цаашид мэдлэг боловсролоо тасралтгүй хөгжүүлдэг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Орчин цагийн япон хэлийг чөлөөтэй эзэмшсэн, япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 зэрэгт хүрэх үгийн сан, хэлзүйн мэдлэг, хэлэхүйн дадал чадварыг эзэмшүүлэх;
  • Нийгэм улс төр, бизнес, эрхзүй, уран зохиол болон албан бичгийн эхийг ам болон бичгээр япон хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс япон хэл рүү орчуулах дадал чадвар эзэмшүүлэх
  • Хэлшинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь болон мэргэжлийн мэдлэг олгох
  • Япон судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явц, асуудлыг хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, түүх болон хэл шинжлэлийн ухааны үүднээс задлан шинжлэх онол аргазүйн мэдлэг олгож, үр дүнг нь бодит үйл ажиллагаандаа ашиглах чадвар эзэмшүүлэх
  • Соёл, ёс суртахуун болон оюуны хувьд өөрийгөө цааш хөгжүүлэх эрмэлзлэлтэй болгож, онол аргазүйн мэдлэг, чадвар эзэмшүүлэх
  • Мэргэжлийн чиглэлээр болон бусад зорилтот ажлын хүрээнд мэдээллийн сан бүрдүүлэх, баримт мэдээлэл боловсруулж, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг танилцуулах, ашиглах чадвар эзэмшүүлэх

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Олгож буй мэдлэг: Олон улс, орон судлал /Япон/ мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр суралцаж төгссөн мэргэжилтэн нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:

  • Хэлшинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэг эзэмшсэн
  • Япон хэлийг хэлэхүйн үндсэн дөрвөн чадвараар чөлөөтэй эзэмшсэн, нийгмийн олон хүрээг хамарсан үгийн сангийн өргөн мэдлэгтэй, хэлзүйн гүнзгий мэдлэгтэй
  • Эх хэлний баялаг үгийн сантай, зөв бичих болон хэлзүйн дүрмийн мэдлэгтэй, найруулгазүйн онол болон практик мэдлэгтэй
  • Япон судлал болон гадаад улс орон судлалын үндсэн гол ойлголтуудыг мэддэг
  • Бүс нутгийн соёл иргэншлийн онцлогийн тухай мэдлэгтэй
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах, төлөвлөх онолын үндсэн мэдлэгтэй
  • Японы газар зүй, хүн ам, түүх, соёл, угсаатны зүй, нийгэм эдийн засаг болон улс төрийн тогтолцооны талаар өргөн цэгц мэдлэгтэй
  • Судалгааны тайлан, тойм, мэдээллийн лавлах, мэргэжлийн тайлбар, зөвлөмж боловсруулах зарчим, аргазүйн талаар мэдлэгтэй
  • Боловсролын болон мэдээллийн орчин үеийн технологи ашиглах мэдлэг, чадвартай

Олгож буй чадвар: Олон улс, орон судлал /Япон/ мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:

  • Хэлшинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгт түшиглэн монгол болон япон үндэстний сэтгэхүйн онцлогийг харгалзан санал бодлоо эх болон япон хэлний бичгийн болон аман хэлбэрээр зөв цэгцтэй илэрхийлэх болон харилцах чадвартай
  • Япон судлалын чиглэлээр мэдээлэл цуглуулах, холбогдох баримт мэдээллийг боловсруулах, тодорхой дүн шинжилгээ хийх чадвартай
  • Япон болон гадаад улс оронтой холбоотой нийгэм улс төр, эрхзүй, уран зохиол болон албан бичгийн эхийг ам болон бичгээр япон хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс япон хэл рүү орчуулах чадвартай
  • Орчин үеийн боловсролын болон мэдээллийн технологи ашиглан шинэ мэдлэг олох, шаардлагатай мэдээлэл, баримт цуглуулах чадвартай
  • Бие даан, хамтран буюу багаар ажиллах, зөрчлийг шийдвэрлэх, нийгмийн орчинд дасан зохицох чадвартай
  • Зорилтот ажлын хүрээнд удирдах болон захирагдах чадвартай
  • Мэдлэг, чадвараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх арга барилтай

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Хөрвөх чадвар:

  • Жайка болон бусад олон улсын байгууллагууд
  • Аялал жуулчлалын салбар
  • Олон улс судлалын болон судалгааны хүрээлэнгүүд
  • Японы хөрөнгө оруулалттай болон хамтарсан компани, аж ахуйн нэгжүүд
  • Гадаад хэлний сургалтын төвүүд

Нэмэлт мэдээлэл

Тэтгэлэг хөтөлбөр:

  • Японы боловсролын яамны судлаач оюутны тэтгэлэг, 1 жилийн хугацаатай, жил бүр Токиогийн Гадаад судлалын их сургуульд нэг оюутан тодорхойлдог
  • Японы боловсролын яамны Япон хэл соёлын судлаач оюутны тэтгэлэг, 1 жилийн хугацаатай Осакагийн их сургуульд нэг оюутан тодорхойлдог
  • Японы боловсролын Яамны япон хэл соёлын судлаач оюутны тэтгэлэг, 1.5 жилийн хугацаатай, жил бүр Токиогийн Гадаад судлалын их сургуульд 1 магистрант эсвэл докторант тодорхойлдог
  • Энхтайваны Накажима сангийн тэтгэлэг, 1 жилийн хугацаатай, жил бүр Аояма Гакүин их сургуульд нэг оюутанг тодорхойлдог.
  • Японы оюутныг дэмжих байгууллага JASSO-гийн тэтгэлгээр жил бүр Риккёогийн их сургуультай хамтарсан танилцах дадлагын хөтөлбөрт тодорхой тооны оюутан тодорхойлдог.
  • Японы 20-иод их сургууль болон МУИС-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлдэг оюутан солилцооны хөтөлбөр.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд