Биотехнологи хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

  • Биотехнологи нь биологийн систем организмыг ашиглан хүний хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг сайжруулах бий болгох процесс юм.
  • Биологи биотехнологи инженерчлэлийн суурь мэдлэг эзэмшиж орчин үеийн биохими молекул биологийн аргууд дээр үндэслэсэн биотехнологийн судалгаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх мэргэжилтэн болно.
  • Биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж, ахуйн газар, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиудад ажиллах мэргэжилтэн бэлтгэх зорилоготой.
  • Биологийн чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь байгаль шинжлэлийн ухааны онол практиктай суурь мэдлэгтэй, амьтан ургамал, микрооганизм болон тэдгээрийн гаралтай түүхий эдийг ашиглан хүнд хэрэгтэй үйлдвэрлэх, эд, эсийн болон генийн инженерчлэлийн талаарах онолыг болон практик ур чадвар эзэмшинэ.

 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Хөдөө аж ахуй, ангаах ухаан, хүнсний салбарт тулгарч буй асуудлуудыг биотехнологийн үүднээс шийдвэрлэх ур чадвар эзэмшинэ.
  • Өндөр идэвхит шингэний хроматограф, ПГУ, UV-VIS спектрофотометр, уураг, нуклейн хүчлийн электрофорезийн апаарат зэрэг орчин үеийн тоног, төхөөрөмж, багаж ашиглан судалгааявуулж эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай болно.
  • Биотехнологич нь ажлын байрны эрэлт хэрэгцээ ихтэй хөрвөх чадвар бүхий мэргэжил бөгөөд Монгол улсад эрэлттэй байгаа 20 мэргэжлийн тоонд орсон.
  • "Sakura Science" программаар жил бүр хоёр оюутан Япон улсын Осака их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагддаг.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Биологийн чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь байгаль шинжлэлийн ухааны онол практиктай суурь мэдлэгэтэй, амьтан ургамал, микрооганизм болон тэдгээрийн гаралтай түүхий эдийг ашиглан хүнд хэрэгтэй үйлдвэрлэх, эд, эсийн болон генийн инженерчлэлийн талаарах онолыг болон практик ур чадвар эзэмшинэ. Төгсөгчид нь олсон мэдлэгээ ашиглан боловсрол, байгалийн шинжлэх ухаан, үйлдвэр, анагах ухаан болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах бололцоотой.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдэд мэргэжилтэн, судлаач

Хөдөө аж ахуй, эм, гоо сайхан, хүнс, биотехнологийн үйлдвэрт шинжээч, технологич (ШУ үйлдвэрлэлийн Монэнзим ХХК, Монос Групп, Уул уурхайн компаниуд, Сүү ХХК, АПУ ХХКь MSC корпораци, Талх чихэр ХХК, Гум ХХК, ТЕСО корпораци, Витафит ХХК)