Гадаад хэлний орчуулга /Хятад/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Хятад судлалын салбар нь 1957 оноос Хятад судлалын мэргэжлээр үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд Монгол улс, бүс нутаг, цаашлаад дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний хятад судлалаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Орчин цагийн хятад хэлийг чөлөөтэй эзэмшсэн, хятад хэлний түвшин тогтоох /HSK/ шалгалтын 5-6 зэрэгтэй
  • Хятадын газар зүй, хүн ам, нийгэм эдийн засаг, улс төр, гүн ухаан, үндэстний сэтгэхүй, түүх соёл, зан заншил, өнөөгийн байдлын талаар өргөн цэгц мэдлэгтэй
  • Хятад хэлний бичгийн болон аман хэлбэрээр учир зүйн цэгцтэй, зөв илэрхийлэх болон харилцах чадвартай
  • Хятад хэлээр судалгааны өгөгдөл, мэдээллийг тайлбарлаж илэрхийлэх, судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулах чадвартай
  • Хятад судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явц, асуудлыг хүмүүнлэг, нийгэм эдийн засаг, түүх болон хэл шинжлэлийн ухааны үүднээс задлан шинжилж арга зүй, үр дүнг нь бодит үйл ажиллагаандаа ашиглах чадвартай

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Гадаад харилцааны албад, олон улсын байгууллага
  • Эрдэм шинжилгээ судалгааны байгууллага
  • Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага
  • Боловсролын салбар
  • Төрийн өмчит болон хувийн хэвшлийн компани
  • Төрийн бус байгууллага, сан, мэргэжлийн холбоо
  • Соёл аялал жуулчлалын салбар

Нэмэлт мэдээлэл

Тэтгэлэг хөтөлбөр:

  • Тайваны засгийн газрын тэтгэлэг, 4 хүнд тус бүр 500 ам доллар
  • БНХАУ-ын Нанжины мэдээлэл технологийн их сургуульд 1 жилийн хугацаатай солилцооны хөтөлбөр
  • БНХАУ-ын Ухань хотын ШУТИС-д урт болон богино хугацааны сургалт
  • БНХАУ-ын Шэнь-ян хотын Багшийн их сургуульд зуны сургалт
  • Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын 4-5 дугаар зэрэг авсан оюутан БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцах давуу эрхтэй болдог
  • Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын 4-5 дугаар зэрэг авсан оюутан Күнзийн институтын тэтгэлгээр үргэлжлүүлэн магистрт суралцах давуу эрхтэй болдог.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд