Ойн аж ахуй хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, ойн менежментийг төлөвлөн хэрэгжүүлэх өндөр мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Манай хөтөлбөрт суралцсанаар Та томоохон судалгааны төв болох МУИС-ийн Ойн сургалт судалгааны төвд дадлага хийж илүү мэдлэг чадвар эзэмших боломжтой.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Ойн аж ахуй хөтөлбөрт суралцсанаар:

· Шинжлэх ухааны суурь мэдлэг

· Байгаль орчин, ойн экосистемийн мэдлэг эзэмших

· Ойжуулалт, байгаль орчныг нөхөн сэргээх мэдлэг чадвар

· Ойн бодлого, менежментийн төлөвлөлт хийх, шийдвэр гаргах

· Хотын ногоон байгууламжийн төлөвлөлт зэрэг олон мэдлэг чадвар эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Тус хөтөлбөрт суралцаж төгссөнөөр:

· Төрийн захиргааны байгууллага, Орон нутгийн байгаль орчны газар

· Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Ойн мэргэжилтэн

· Их дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагад судлаач

· Орон нутгийн ойн анги, ойн мэргэжлийн байгууллагад ойн инженер

· Олон улсын болон Үндэсний хэмжээний байгаль орчны хөтөлбөр зэрэг олон салбарт ажиллах боломжтой.