Орчны бохирдол, доройтлын эсрэг: *Технологи хөгжүүлнэ *Шийдэл гаргана *Бодлого боловсруулна

Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, бохирдохоос сэргийлэх инженерийн шийдэл боловсруулж, бодлого, төлөвлөлт гүйцэтгэх үндэсний шилдэг инженерүүдийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Дэлхийн олон оронд эрчимтэй хөгжсөн бөгөөд Монгол улсад хамгийн шаардлагатай эрэлт ихтэй мэргэжлүүдийн нэг юм.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Академик компетенц:

  • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Гадаад хэлний мэдлэгтэй
  • Бие даан тасралтгүй суралцах эрмэлзэлтэй
  • Харилцааны (яриа, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлийн) чадвартай
  • Өөрийн судалгааны чиглэлээр өргөн хэрэглэгддэг инженерийн тооцоо, загварчлал, дезайны арга барилыг эзэмшсэн
  • Өргөн хэрэглээний мэргэжлийн програмуудыг ашиглаж сурах, эзэмжих чадвартай

Судалгааны компетенц:

  • Судалгааны ажил гүйцэтгэх, асуудал боловсруулах
  • Таамаглал дэвшүүлэх
  • Харьцуулсан судалгаа анализ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах
  • Шинэ санаа, шийдэл гаргах
  • Тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх,
  • Дүгнэн боловсруулах,боломжит хувилбаруудыг сонгох
  • Үр дүнгээ илтгэн, хэвлэн нийтлүүлэх, хамгаалах, батлах

Ерөнхий компетенц:

  • Хүрээлэн буй орчны инженерчлэлийн сүүлийн үеийн олон улсын болон Монгол эрдэмтдийн дэвшүүлсэн онол, практикийн асуудлуудад дүн шинжилгээ хийх, судалгааны хөгжлийн хандлагыг тодорхойлох
  • Зах зээлийн болон нийгмийн шинэ эрэлт хэрэгцээг мэдэрч шинэ, шинэлэг чиг хандлагыг даган ажиллах, санаачлах

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Тус хөтөлбөрт суралцаж төгссөнөөр:

  • Байгаль орчин аялал жуулчлалын яам, агентлаг
  • Олон улсын төсөл хөтөлбөр
  • Уул уурхай хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн байгаль орчны албад
  • Байгаль орчны зөвлөх үйлчилгээний компани
  • Их, дээд сургууль
  • Төр олон нийтийн байгууллага
  • Нийслэл орон нутгийн байгаль орчны газар зэрэг олон салбарт ажиллах боломжтой

Нэмэлт мэдээлэл