"Шинэ зуунтай хөл нийлүүлэн алхах шилдэг боловсон хүчинг бид бэлтгэнэ."

Гадаад хэлний орчуулга /Солонгос/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Орон судлал, орчуулгын онол, арга зүйг эзэмшсэн, хэл- түүх- соёл судлалын хүрээнд хөрвөх чадвартай, боловсон хүчинд тавих нийтлэг шаардлага хангасан солонгос хэлийг эзэмшсэн, солонгос судлалын мэргэжилтэн бэлтгэх

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Оюутан солилцооны хөтөлбөр, тэтгэлэгт хамрагдах боломжтой.
  • Хөтөлбөрөөр суралцаж төгссөний дараа нийгэм, хүмүүнлэгийн олон салбарт ахисан түвшинд суралцах, хөврөн ажиллах боломжтой. 

  • Сургалтын материал хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамж сайн.

  • Багшлах боловсон хүчний бэлтгэл сайн. 

  •  Хичээлээс гадуурх арга хэмжээнд оролцож, өөрийгөө хөгжүүлэх боломжтой. 

  • Монгол дахь БНСУ-ын ЭСЯ, Солонгос сан, KOICA болон дотоод гадаадын их дээд сургууль, нийгэмлэгтэй харилцаа хамтын ажиллагаа сайн. 

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Солонгос судлалын онолын мэдлэг
  • Солонгос хэл, хэл шинжлэлийн мэргэжлийн мэдлэг
  • Солонгосын түүх, нийгэм улс төр, эдийн засаг, соёл урлаг, угсаатны зүйн мэдлэг
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ерөнхий боловсролын бүх шатны сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, багш, хэл бичгийн болон орчуулгын чиглэлээр ажиллах дадлага туршлага мэдлэг
  • Шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлал, бизнесийн салбарт ажиллах чадвар
  • Онолын мэдлэгээ практиктай зөв хослуулах чадвар
  • Мэдээлэл, технологийн ололтыг судалгаа, сургалт ажлын хэрэгцээнд хэрэглэх чадвар
  • Солонгос орон судлалтай холбоотой мэргэжлээр ажиллах, ахисан түвшинд суралцах чадвар

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Төрийн яамд, засаг захиргааны байгууллага болон салбарын удирдах газрууд
  • Эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа, зам тээвэр, аялал жуулчлал, анагаахын салбарын төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниуд
  • Элчин сайдын яам, олон улсын байгууллагууд
  • Гадаад харилцаа, олон улс судлал, улс төр, эдийн засгийн бодлого боловсруулдаг байгууллагууд
  • Боловсролын бүх шатны байгууллагууд
  • Төрийн бус олон нийтийн байгууллага, сангууд
  • Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд
  • Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд

Нэмэлт мэдээлэл

Тэтгэлэг:

  • Сөүлийн үндэсний их сургуулийн хэлний бэлтгэлд жилд нэг оюутан тодорхойлдог.
  • Данкүүкийн их сургуулийн солилцооны хөтөлбөрт хүсэлт гаргасан оюутныг тодорхойлдог. 

  • БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргасан оюутныг тодорхойлдог.

  • Монгол дахь БНСУ-ын Солонгос сан, KOICA-н хэлний сургалтанд оюутан хүсэлт гаргавал тодорхойлдог. 

  • БНСУ-ын Солонгос сангийн ахисан түвшиний тэтгэлэгт хөтөлбөрт жилд 3 магистрант, 2 докторант оюутан тодорхойлдог.

  • Кан Сонвон хувь хүний тэтгэлэгт жилд 8-9 оюутан тодорхойлдог.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд