Цаг уурчид бид тэнгэр лусын харуулууд

Цаг уур хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Цаг уур хөтөлбөр нь агаар мандал, түүний дотор болж буй физик химийн процессуудын хууль, онолыг өргөнөөр хэрэглэн амьдрах орчинг судлаж, хянаж байдаг шинжлэх ухаан, үйлдвэр-үйлчилгээг хосолсон үйл ажиллагааг судалж эзэмшүүлнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Тус хөтөлбөр нь математик, статистик, физик, хими, биологи, хөрс судлал, ус судлал,
зайнаас тандан судлал зэрэг олон шинжлэх ухааны ололтыг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ нь төгсөгчдөд бусад салбарт хөрвөн ажиллах боломжийг олгодог нэмэлт давуу
талтай.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль, цаг уурын экстремум үзэгдлүүд, аюултай үзэгдлийн давтамж, цар хүрээ нэмэгдэж байгаатай холбогдон глобал түвшний судалгааны ажлууд улам бүр нэмэгдэж байна.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Байгаль, цаг уурын үзэгдэл юмсын үндсэн ойлголт
  • Цаг агаар, уур амьсгал бүрэлдүүлэгч үндсэн хүчин зүйлсийн талаарх бүрэн ойлголт
  • Цаг уурын хэмжигдэхүүнүүд, тэдгээрийг хэмжих арга аргачлалууд
  • Агаар мандлын физик процессууд, цаг агаарын элементийн горим тэдгээрийн орон зайн хуваарилалт, цаг хугацааны өөрчлөлт
  • Мэдээ өгөгдөлд математик-статистик тоон шинжилгээ хийх, боловсруулалтын аргууд
  • Хиймэл дагуулын мэдээ, цаг уурын мэдээ, цаг агаарын зураг, тоон прогнозын үр дүн зэргийг ашиглан цаг агаарын мэдээ прогноз хийх, тайлал хийх
  • Алгоритм, програмчлалын хэлийг хэрэглэн байгаль, цаг уурын процессыг загварчлах зэрэг мэдлэг ур чадварыг эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Байгаль, орчин ногоон хөгжлийн яам
  • Цаг уур, орчны шинжилгээний газар
  • Ус, цаг уурь орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
  • Орон нутгийн цаг уур, орчны шинжилгээний алба
  • Цаг уурын багаж хэмжилзүйн товчоо
  • Байгаль орчны үнэлгээний компаниуд
  • Синоптик - цаг уурч
  • Цаг уурын инженер
  • Уур амьсгалын инженер
  • Хөдөө аж ахуйн цаг уурын инженер
  • Радио телевизийн цаг агаарын мэдээ нэвтрүүлэгч, тайлбарлагч
  • Судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
  • Их, дээд сургуулийн багш зэрэг олон салбарт ажиллах боломжтой.

Нэмэлт мэдээлэл