Атомын оршихуйгаас амьдралын утга учир хүртэл сэдэв бүрээс сэрэмжлэн асууна, шийдэх гарцыг чиглүүлж өгнө.

Философи хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-ийн “Философи” хөтөлбөрийн эрхэм зорилго нь философийн чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалтын нэгдлийг хангаж, мэдлэгт суурилсан нийгэмд өрсөлдөх чадвартай “философич” мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Тус хөтөлбөр нь бакалаврын түвшний суралцагч нар философи мэдлэгээс тодорхой сонирхлынхоо дагуу сонгон эзэмших; багш нар орох хичээлийнхээ мэргэжлийн ба заах аргын туршлагаа нэмэгдүүлэх талаар идэвх санаачлага гаргадаг байх зэрэгт онолын мэдлэгийн болон зохион байгуулалтын мөрдлөг болно.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Манай төгсөгчид нийгмийн оюуны үйлдвэрлэлийг хангадаг аливаа салбарт ажиллах бүрэн чадвартай байдаг. Тухайлбал, манай олон төгсөгчид ЕБС-ийн болон их, дээд сургуульд ажиллаж, эрдэм, соёлыг түгээх их үйлст өөрийн хувь нэмрээ оруулж байгаа. Мөн төрийн байгууллагуудын шат шатны түвшинд ажиллаж байгаагийн зэрэгцээ ТББ болон хувийн хэвшлийн байгууллагад амжилттай ажиллаж, нийгмийн төлөө өөрийн мэдлэг чадвараа зориулж байгаа болно.      

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээ
  • Философийн цэгцтэй мэдлэг
  • Асуудалд онолын дүгнэлт хийх
  • Дүн шинжилгээ хийх
  • Аливаад оновчтой үндэслэл дэвшүүлэх
  • Логик методологи арга зүй эзэмших
  • Рефлексив хандлага төлөвших
  • Сургалт сурталчилгаа эрхлэх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Ажлын байр

  • Төрийн алба
  • Боловсрол, соёлын байгууллага
  • Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд
  • Бие даасан судалгааны байгууллага
  • Олон улсын байгууллага болон аж ахуйн нэгж
  • Нийгэм хүмүүнлэгийн байгууллага
  • Сэтгүүл зүйн салбарт

 

Төгсөгчдийн ажлын байрны жагсаалт

  • Их дээд сургуульд багш
  • Судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
  • Ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ухааны багш
  • Төрийн захиргааны ажилтан
  • Дээд, дунд шатны удирдах ажилтан

Нэмэлт мэдээлэл

 

 

Философи, шашин судлалын тэнхим хөтөлбөрүүд

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд