Үнэ цэнтэй мэдлэг

Ус судлал хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Дэлхийн бөмбөрцөг дээрх усны эргэлт, шилжилт хөдөлгөөн, түүний нөөц, чанарын орон зай цаг хугацааны хуваарилалт, тэдгээрийн зүй тогтол, ус ба газар бүрхэвчийн харилцан үйлчлэл болон байгалийн усны физик, хими, биологийн шинж чанаруудыг судалдаг шинжлэх ухаан юм.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Уг шинжлэх ухаан нь математик, статистик, физик, хими, биологи, геологи, газарзүй геоморфологи, хөрс судлал, цаг уур зэрэг олон шинжлэх ухааны хууль онолыг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ нь төгсөгчдийн бусад салбарт хөрвөн ажиллах нөөц боломжийг нэмэгдүүлдэг.

Сургалтын хөтөлбөрийг тухайн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага болон ажлын байрны эрэлт хэрэгцээ, дэлхийн шилдэг их сургуулиудын хөтөлбөртэй дүйцэхүйц хэмжээнд боловсруулсан тул төгсөгчид гадаадын их дээд сургуульд магистр, доктор, ахисан шатны сургалтуудад суралцах, олон улсын мэргэжлийн байгууллагад ажиллах, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хөтөлбөрт ажиллах боломжтой.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Гадаргын ус зүйн ажиглалт хэмжилтийн сүлжээ байгуулах
  • Усны нөөц горим чанарын хэмжилт хийх, мэдээ материал бүрдүүлэх
  • Усны мэдээ өгөгдөл математик статистикийн дүн шинжилгээ хийх
  • Усны эргэлт, нөөц, балансад оролцох физик процессуудыг агаар мандал, чулуун мандал, биомандалтай холбон судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх
  • Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гадаргын усанд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хөтөлбөрт оролцон ажиллах
  • Усны салбарын бодлого, төлөвлөлт, менежментэд шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг мэдлэг ур чадварыг эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Тухайн хөтөлбөрөөр төгсөгчид нь: 

  • Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, харъяа агентлагууд 
  • Ус, цаг уурын үндэсний сүлжээ болох ус, цаг уурын алба, станц, харуулуудад мэргэжилтэн, инженер, удирдах албан тушаалтан 
  • Байгаль орчны үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд усны мэргэжилтэн
  • Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан 
  • Сав газрын захиргаа, зөвлөлд, мэргэжилтэн судлаач 
  • Уул уурхайн компаниудад усны хяналт мониторинг, ашиглалт хариуцсан мэргэжилтэн, шинжээч
  • Олон улсын хамтын ажиллагааны төсөл 
  • Их дээд сургуулийн багш хийх бүрэн боломжтой 

Гадаргын ус судлалын инженерийн жилийн дундаж цалин олон улсад 60000$- 80000$ байдаг.

Нэмэлт мэдээлэл