Хүмүүсийн амьдран буй нийгмээ хэрхэн бүтээж байгааг, эргээд бүтээсэн нийгмийнхээ нөлөөлөл дунд хэрхэн амьдарч байгааг судлах бүхэл цогц шинжлэх ухаан бол СОЦИОЛОГИ юм

Социологи хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Социологи нь нийгмийг онолын ба хэрэглээний түвшинд судалж, нийгэмд өрнөж буй үзэгдэл үйл явцын учир шалтгааныг танин мэдэх, тайлбарлал хийх, өөрчлөлтийг төлөвлөх ба чиглүүлэх ур чадварыг оюутанд олгодог нийгмийн суурь шинжлэх ухаан юм. Тус хөтөлбөр нь орчин үеийн нийгмийн зангилаа асуудлуудад Социологийн онолын үүднээс харьцуулсан анализ хийж, нийгмийн бодит байдлыг хийсвэрээр, урьдач таавраар биш, социологийн судалгааны сайтар боловсруулагдсан арга зүй, аргачлалын дагуу судалж, баримт сэлт хийгээд шүүмжлэлт сэтгэлгээнд тулгуурлан тайлбарлах мэдлэг, чадвар, дадал зуршил бүхий судлаач мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготой. Тус хөтөлбөр нь өрнөдийн социологийн онолын сонгодог уламжлалууд хийгээд орчин цагийн шинэлэг үзэл баримтлалуудтай оюутнуудыг танилцуулахын зэрэгцээгээр өөрийн орны нийгэм-соёлын онцлогийг харгалзан, өнөөгийн Монголын нийгмийн шинжилгээг бодитойгоор хийх чадварт сургах чиглэл рүүсургалтын бодлогоо голчлон чиглүүлж ажилладаг.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Манай тэнхимээс санал болгож буй тус хөтөлбөрийн ижил төстэй сургууль, хөтөлбөрүүдээс ялгагдах нэг давуу тал бол судалгааны арга, аргачлалууд хийгээд мэдээлэл боловсруулалтын хичээлүүдэд ихээхэн цаг боломж гаргаж, компьютерийн лаборатори гэх мэт техник тоног төхөөрөмж, материаллаг баазаар сайтар дэмжин, дадлагын ажлуудад цаг хугацаа, хөрөнгө зарцуулах боломжоор ханган ажилладагт оршино.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Нийгмийн үзэгдэл үйл явцыг танин мэдэх, тайлбарлал хийх, чиг хандлагыг таамаглах, тухайн үзэгдэл үйл явцад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, дүгнэлт зөвлөмж боловсруулах ур чадварыг суралцах хугацаанд эзэмшиж, цаашид ажиллах салбарын хүрээнд мэргэшиж ажилладаг.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төрийн захиргааны байгууллагын Судалгаа шинжилгээний алба хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээний алба зэрэгт судлаачаар, Бизнесийн байгууллагын Маркетинг судалгааны алба, Судалгаа зөвлөх үйлчилгээний байгууллагад Судлаач ба шинжээчээр ажилладаг. Мөн их дээд сургууль, ЕБС-д Социологи, Нийгэм судлалын багшаар ажиллах боломжтой

Томоохон ажил олгогчийн нэрс

  • Их дээд сургуулиуд,
  • Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам,
  • Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Судалгааны Институт,
  • Хараат бус судалгааны хүрээлэн ТББ,
  • Эс Ай Си Эй Судалгаа зөвлөх үйлчилгээний компани,
  • Сайн хөрш ОУТББ,
  • Дэлхийн Зөн Монгол ТББ,
  • Гүнж төв,
  • Нийгмийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд

Тухайн мэргэжлээр төгсөгчид очиж ажиллах үйлдвэр/аж ахуйн нэгжийн хэсгүүд/хэлтэс/алба

  • Их дээд сургуулиудын Социологи, Нийгэм судлалын тэнхимүүд,
  • Төрийн болон бизнесийн байгууллагуудын Нийгмийн бодлогын хэлтэс, Судалгааны хэлтэс, Сургалт судалгааны алба, 

Төгсөж гараад хийх ажлын жагсаалт

  • Социологич,
  • Судлаач,
  • Багш,
  • Нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн гм

Социологи, нийгмийн ажлын тэнхим хөтөлбөрүүд