Сүсэг бишрэлийг шинжлэх ухааны зүгээс магадлан шинжих нь манай ухаан.

Шашин судлал хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Шашин судлал хийгээд буддын гүн ухааны чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалтын нэгдлийг хангаж, мэдлэгт суурилсан, нийгэмд өрсөлдөх чадвартай Шашин судлаач болон Буддын гүн ухаан судлаач мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн залгамж холбоог тасралтгүй үргэлжлүүлэхэд оршино.

Дэлхийн шашнуудын ертөнцийг үзэх үзэл, үндэслэгчийн намтар, номлол сургаал, зан үйл, шашны урлаг, сүм хийдийн түүхэн хөгжлийг судлахаас гадна шашныг философи, хэл шинжлэл, антропологи, социологи, сэтгэлзүйн, жендер, хууль эрх зүйн үүднээс судлана.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Оюутныг дэмжих тэтгэлгүүд

  • Академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг
  • Гүржавын Лхагвасүрэн сангийн нэрэмжит тэтгэлэг
  • Антон Мостаэрт төвийн оюутан судлаач хөтөлбөрт хамрагдах

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Олон шашны онол сургаал, үзэл тайлбарыг танин мэдэж тэдгээрийг харьцуулах, эргэцүүлэх, эрэлхийлэх, сэтгэлгээ, дадалтай болох
  • Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон салбарын мэдлэг ухааныг эзэмших, тэдгээрт хөрвөх чадвартай болох
  • Шашин судлал болон буддын гүн ухааны онол, арга зүйг эзэмших
  • Зарим шашны эх сурвалжийн бичгийн хэлийг эзэмших. Тухайлбал санскрит, төвөд, англи хэл дээрх эх сурвалжийн бичгийн хэлийг эзэмших
  • Эрдэм шинжилгээний ажил хийх арга барилтай болох

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Ажлын байр

  • Төрийн захиргааны ажилтан
  • Судлаач
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Гадаад харилцааны салбарын ажилтан
  • Нийгмийн ухааны багш
  • Музейн ажилтан
  • Номын сангийн ажилтан
  • Архивын ажилтан
  • Сэтгүүлийн салбарын ажилтан
  • Аялал жуулчлалын салбарын ажилтан

Хөтөлбөрийн төгсөгчид

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газар
  • Яам, агентлагууд, Аймаг сумдын захиргаа
  • Шинжлэх ухааны академиуд
  • Номын сан, Музей
  • Бүх шатны боловсролын байгууллага
  • Бүх шатны соёлын байгууллага
  • Бүх шатны шашны институт зэрэг газар ажиллаж байна.

Нэмэлт мэдээлэл

Философи, шашин судлалын тэнхим хөтөлбөрүүд

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд