Бид шинэ эринийг бүтээнэ.

Хэрэглээний математик хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Хэрэглээний математик нь хими, физик, биологи, газарзүй геолог, цаг уур зэрэг байгалийн ухааны судалгаа шинжилгээний ажил болон эдийн засаг, бизнес санхүү, компьютер техник технологи ба үйлдвэрлэлийн бүхий л салбар дахь үзэгдэл юмсын холбоо хамаарлыг тодорхойлох, хэтийн төлөв, чиг хандлагыг тогтоох зэрэгт хэрэглэх математик аргуудыг онолын түвшинд судалж, практик үйл ажиллагаанд нэвтрүүлдэг математикийн шинжлэх ухааны эрчимтэй хөгжиж буй нэг салбар юм.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Математик загварчлал, оптимизацийн мэдлэгийг эзэмшсэнээр аливаа эдийн засаг нийгмийн аливаа процессын оновчлол, загварчлалыг хийх чадвартай болдог тул аль ч салбарт хөрвөх боломжтой, хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн салбарт илүү эрэлттэй байдаг,

Сүүлийн үед олон салбар тооцоо, шинжилгээ, судалгаа хийх чадвартай, математикийн суурь мэдлэгтэй мэргэжлийн боловсон хүчний эрэлт ихсэж, хэрэглээний математикийн чиглэлээр судалгаа хийдэг доктор профессорын тоо нэмэгдэж байгаа нь энэ мэргэжлийн эрэлт болон хэрэглээний математикийн шинжлэх ухааны хөгжлийн хурдыг харуулж байна

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Математик загвар боловсруулж, оновчтой удирдлага болон симуляци хийх,
  • Алгоритм, програмчлалын зохих түвшний мэдлэг эзэмших бөгөөд түүнийг ашиглан тооцон бодох арга техникүүдийг эзэмших
  • Байгалийн ухаан, нийгмийн ухааны бүхий л салбарын судалгаа шинжилгээний ажлын математик тооцооллыг хийх
  • Эдийн засгийн өсөлтийн загварууд, компанийн стратегийг тодорхойлох математик загвар, түүнийг үнэлэх үнэлгээний загварууд
  • Мэргэжлийн програм хангамжийг эзэмшиж, загвар байгуулан боловсруулж, дүгнэн гаргаж, хэтийн төлөвийг тодорхойлж сурах
  • Юмс үзэгдэлийн зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах чадваруудыг эзэмшинэ

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Банк санхүүгийн байгууллагад эрсдэлийн шинжээч, зээлийн эдийн засагч
  • Даатгалын салбарт актуарч, эрсдэлийн шинжээч
  • Их дээд сургуулиудад математик, хэрэглээний математикийн багш
  • Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн алба
  • Системийн шинжээч, программист
  • Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан
  • Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд мэргэжилтэн, судлаач гэх мэт ажлын байранд ажиллах боломжтойн дээр бусад олон салбарт тохиолдож болох математик загварчлал нарийвчилсан тооцоолол шаардлагатай байгууллагуудад ажиллах боломжтой