Бүх шинжлэх ухаанд статистик хэрэглэгддэг

Статистик хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Статистик нь өгөгдлийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах арга загваруудыг багтаасан математикийн шинжлэх ухаан юм.

Тийнхүү өгөгдлийг цуглуулж, шинжилгээ судалгааг тохирох арга загваруудын тусламжтайгаар хийж холбогдох үр дүнгүүдийг тооцоолон гаргаснаар тодорхой бус зүйлсийн мөн чанарыг нээн илрүүлж, зөвлөмж шийдвэрүүдийн үндэслэлийг гаргадаг.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг бөгөөд улс, хот, аймаг, дүүргийн статистикийн мэргэжилтэн, банк санхүүгийн байгууллагын мэргэжилтэн, эрсдлийн мэргэжилтэн, даатгалын байгууллагын актуарч, судалгааны байгууллагын судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуулийн магадлал статистик багшын хэрэгцээ ихээхэн байдаг.

Төгсөгчид нь 100 хувь ажлын байраар хангагддаг.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Статистикч нь дээд боловсролтой мэргэжилтний эзэмшвэл зохих суурь мэдлэг, магадлалын онол, математик статистик, стохастик процессийн талаарх суурь мэдлэг, статистикийн орчин үеийн арга алгоритм, програм хангамжийг хэрэглэн байгаль, нийгэм, эдийн засаг, техникийн асуудлуудыг судлах, шинжлэх,  дүгнэлт гаргах чадвартай мэргэжилтэн болно. 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Статистикийн Үндэсний Хороо болон бусад эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон компаниудад статистикчаар ажиллах, зөвлөгөө өгөх, их дээд сургуулиудын магадлал, статистикийн багшаар ажиллах боломжтой.