Хүн төрөлхтний ирээдүйн амьдрах орчинд уур амьсгал чухал нөлөөтэй

Уур амьсгал судлал хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Уур амьсгал хөтөлбөр нь дэлхийн уур амьсгалын систем, түүний дотор болж буй биологи, биохими, физик, хөрс судлалын хууль, онолыг өргөнөөр хэрэглэн амьдрах орчинг судалж, хянаж байдаг шинжлэх ухаан, үйлдвэр-үйлчилгээг хосолсон үйл ажиллагааг судалж эзэмшүүлнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Тус хөтөлбөр нь МУ-ын засгийн газрын 71-р тогтоолоор батлагдсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлд багтсан нь ирээдүйд олон боломж байгааг илтгэнэ.

Улс ардын аж ахуйн бодлого, хэтийн төлөвлөлтөд уур амьсгалын мэдээ материалаар үйлчлэх, уур амьсгалын шинжлэх ухааны ололт амжилтыг практик хэрэглээнд тусган улс нийгмийн, эдийн засгийн эргэлтэд оруулах удирдах чадамжтай мэргэжилтэн бэлтгэнэ.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Уур амьсгалын үндсэн ойлголт
  • Уур амьсгалын системийг  бүрэлдүүлэгч үндсэн хүчин зүйлсийн талаарх бүрэн ойлголт
  • Уур амьсгалын хэмжигдэхүүнүүд, тэдгээрийг хэмжих, тодорхойлох арга аргачлалууд
  • Дэлхийн дулаан, чийгийн нөөц түүнд явагдах физик процессууд, орон зай, хугацааны горим
  • Олон жилийн мэдээ өгөгдөлд математик-статистик тоон шинжилгээ хийх, боловсруулалтын аргууд
  • Хиймэл дагуулын мэдээ, цаг уурын мэдээ, уур амьсгалын загварын үр дүн зэргийг ашиглан тайлал хийх
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга замуудыг нийгэм, эдийн засгийн суурь түвшинд нягтлан судлах

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Байгаль, орчин ногоон хөгжлийн яам
  • Цаг уур, орчны шинжилгээний газар
  • Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
  • Орон нутгийн цаг уур, орчны шинжилгээний алба
  • Байгаль орчны үнэлгээний компаниуд
  • Орон нутгийн засаг захиргааны нэгж
  • Цаг уурын инженер
  • Уур амьсгалын инженер
  • Хөдөө аж ахуйн цаг уурын инженер
  • Радио телевизийн цаг агаарын мэдээ нэвтрүүлэгч, тайлбарлагч
  • Судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
  • Их, дээд сургуулийн багш зэрэг олон салбарт ажиллах боломжтой.