Хэрэглээний хими хөтөлбөрөөр бэлтгэгдэж байгаа Хими- Технологичид нь манай орны аж үйлдвэрийн IV хувьсгалын гол хөдөлгөгч хүч байх болно.

Хэрэглээний хими хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Эх орны эрдэс түүхйи эд, материалыг боловсруулан, технологийн кроцессийг удирдан явуулах мэдлэг, ур чадвар эзэмшсэн хими технолгич, инженерийг бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Оюу-толгой ХХК зэрэг томоохон үйлдвэрүүдтэй хамтран явуулдаг үйлдвэрийн судлагааны ажил,дадлагажигч оюутны хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Ашигт малтмалыг боловсруулах технологийн мэдлэг, тэргүүлэх чиглэлийн инженерийн мэдлэг, хэрэглээний шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төсөл боловсруулах ур чадвар,үйлдвэрлэлийн процессийг удирдах, хянах, хөгжүүлэх ур чадвар, химийн шинжлэх ухаан, инженерийн ухааны хосолсон мэдлэгийг эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Хэрэглээний хими хөтөлбөрийн төгсөгчид нь лабораторийн инженер, химич, ЕБС, доллежийн багш, хөнгөн үйлдвэрүүдэд технологич, их сургуулийн багш, үйлдвэрийн хими технологич,инженер,эрдэм шинэилгээний ажилтан, судлаач, эрсдлийн хими технологич, салбар төрийн албуудад мэргэжилтэн, гааль мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч, металлургийн үйлдвэрүүдэд технологич зэрэг олон салбарт хөрвөн ажиллах боломжиой бөгөөд Оюу-толгой, МАК, Энерци Ресорс, Эрдэнэт үйлдвэр,Рио Тиндо, зэрэг томоохон компаниудад ажиллах боломж нээлттэй байна.

Нэмэлт мэдээлэл