Бүтээлийн нууцыг тайлъя Бүтээлчийн авьяасыг нээе

Урлаг судлал хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

1992 онд ардын билиг зүйч Ж.Бадраагийн санаачлагаар үүсгэн байгуулагдаж соёл, урлагийн салбарт 300 гаруй бакалавр, 80 гаруй магистр, 10 гаруй докторыг бэлтгээд байна. Эдүгээ “Урлаг судлал” хөтөлбөрийн бакалавр, магистр, докторын түвшинд 70 гаруй оюутан суралцаж байна. Ардын язгуур урлаг, орчин үеийн урлагийн төрөл зүйл бүрээр мэргэжлийн судлаач шүүмжлэгч, соёл урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн урлагийн байгууллагын менежер, музей телевиз зэрэг соёл, олон нийтийн байгууллагын хөтлөгч, редактор, соёлын өвийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Монголд ардын урлаг судлаач, урлаг судлаач мэргэжлийг анх нээж онол, практиктай хослуулсан сургалт явуулж ирсэн арвин туршлагатай хамт олон
  • Урлаг судлаач нь уран бүтээлч, үзэгч хоёрыг холбох зууч, монголын урлагийг дэлхийн тавцанд гаргах гүүр болох өндөр ач холбогдол бүхий мэргэжил  
  • Урлагийн бүтээлийн зах зээлийг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын үйлдвэрлэлийг бий болгох, инновацийг дэмжих, гарааны компани үүсгэн байгуулах өргөн боломж бүхий арвин баялаг мэдлэг, өв сантай танилцуулна.
  • Нэн эртнээс орчин үе, өрнөөс дорно хүртэлх тив дэлхийн бүх улс, бүх цаг үеийн урлагийн түүх, онол үзэл баримтлал, арга аргачлал, соёл урлагийн байгууллагын менежмент маркетинг, соёлын өв, соёл урлагийн бодлого, гоо зүйн онол, түүх зэрэг өргөн цар хүрээг хамарсан хөтөлбөр, төлөвлөгөө бүхий хичээлүүдээс сонгон судална.
  • Судалгааны өргөн цар хүрээ бүхий мэргэжил. Дүрслэх урлаг судлал, хөгжим судлал, бүжиг судлал, театр судлал, кино судлал, цирк судлал, музей судлал, соёлын өв судлал, соёл урлагийн байгууллагын маркетинг, менежмент судлалын олон салаа, салбар бүхий судлагдахуунуудаас сонгон судална.
  • Хөрвөх чадвар сайтай, шинэ тутам хөгжиж нийгэмд эзлэх байр сууриа хурдацтай ахиулж буй салбар. Бүтээл, бүтээлчийн хил хязгааргуй орон зай, авьяас, мэдрэмжээр таныг аялуулна.  

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Ёс зүйтэй, харилцааны ур чадвартай, хариуцлагатай мэргэжилтэн, судлаач, менежер болгон төлөвшүүлэх
  • Урлаг судлалын шинжлэх ухааны онол, арга зүйн гүнзгий мэдлэг олгох
  • Эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэх, өгүүлэл хэвлүүлэх, судалгааны ажил хамгаалах чадамжтай болгох
  • Урлаг соёлын үнэт зүйлсийг судлан шинжлэх, ач холбогдлыг таниулан сурталчлах, шүүн тунгаах чадварыг эзэмшүүлэх
  • Урлаг судлалын шинжлэх ухааны хөгжил дэвшил, урсгал чиглэл, төрөл зүйл, онол түүхийн судалгаанаас гадна бусад олон шинжлэх ухааны зааг дээр судлах мэдлэг чадвартай болгох
  • Урлагийн бүтээлийн тайлбарлах, ойлгох ур чадвар эзэмшүүлэх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төгсөгчдийн 50 хувь нь соёл урлагийн байгууллага, 30 хувь нь радио, телевиз, хэвлэл мэдээлэл, музей, театрын салбарт,  20 хувь нь шинжлэх ухааны байгууллага болон бусад салбарт ажиллаж байна.   

  • Их, дээд сургууль, коллеж, ЕБС-д – Багш, мэргэжилтэн
  • ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдэд – ЭША
  • БСШУСЯ – газрын газрын дарга, мэргэжилтэн
  • Радио, телевизэд – Сэтгүүлч, редактор, зураглаач, эвлүүлэгч, хөтлөгч
  • Аймаг, нийслэл, сумдад – Соёлын төвийн эрхлэгч, мэргэжилтэн, дуу хөгжмийн багш
  • Мэргэжлийн урлагийн байгууллагуудад – Маркетингийн албаны дарга, менежер, архив бичиг хэргийн ажилтан, хөгжимчин, хөөмийч, дуучин, бүжигчин
  • Музей, соёлын өвийн төвд – ЭША, тайлбарлагч, сан хөмрөгийн эрхлэгч, менежер, үзмэр хянагч 
  • Монголын урлагийн зөвлөлд – Хөтөлбөр хариуцсан ажилтан, зөвлөх, туслах
  • Хувийн компани, байгууллагуудад – Соёлын өв хариуцсан ажилтан
  • Язгуур урлагийн хамтлагт – хөгжимчин, хөөмийч, дуучин, бүжигчин
  • Студи, продакшн нээн ажиллуулж байна.   

Утга зохиол, урлаг судлалын тэнхим хөтөлбөрүүд

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд