Материаллаг ертөнцийг судлаж инженерчилцгээе

Материал судлал хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Хими, физик, математикийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, материалуудыг гаргах арга барил, материалуудын түүхий эдийн шинжилгээ хийх, тэдгээрийн сонголт хийх, материалын шинж чанарыг дээшлүүлэх боломжийг тогтоох чадвар бүхий химийн материал судлалын инженер мэргэжилтэн бэлтгэх нь энэхүү сургалтын хөтөлбөрийн гол зорилго юм. Хөтөлбөрийн хүрээнд Материал судлал, Материалын түүхий эд, түүний боловсруулалт, Материалын цахилгаан, оптик, соронзон, механик шинж чанар, Материалын термодинамик, Материалын чанарыг дээшлүүлэх, дэвшилтэт материалууд зэрэг үндсэн чиглэлийг баримтлан сургалтаа явуулдаг.

Доорхи холбоосоор орж Материал судлал хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авах бүрэн боломжтой.

Фейсбүүк хаяг:

https://www.facebook.com/%D0%9C%D0%A3%D0%98%D0%A1-%D0%9C%D0%B0%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB-%D1%81%D1%83%D0%B4%D0%BB%D0%B0%D0%BB-107331127393265

Веб хаяг:

http://seas.num.edu.mn/dep/dcbe/training/bachelor/25/detail/

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Манай хөтөлбөрт суралцсанаар гадны их дээд сургуулийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой бөгөөд Одоогийн байдлаар Японы 1000 инженер хөтөлбөрт Мияазаки Их Сургууль, БНСУ-ын KIST, Чангүоны их сургууль, Хятад улсын ӨМӨЗО багшийн их сургуульд 20 гаруй оюутан суралцаж байна.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Төрөл бүрийн материалуудын түүхий эдийн шинжилгээ хийх аргачлалд сурлацах, материалын шинж чанарыг дээшлүүлэх арга барилыг эзэмших, хими, физик бусад шинжлэх ухааны өргөн мэдлэг эзэмших, үйлдвэрлэлийн кроцессийн онолын үндэс тооцооллыг эзэмшсэнээр процессыг удирдах, үнэлэх чадвар зэргийг эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Материал судлал хөтөлбөрөөр төгсөгчид нь Боловсрол, соёл, шижлэх ухааны яам, Говь ХХК, Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, MCS ХХК, Геологийн төв лаборатори, Blast компани зэрэг томоохон ажил олгогчидтой хамтран ажиллах боломжтой бөгөөд төмөрлөг, цементийн үйлдвэрүүд болон хүнд хөнгөн бүх төрлийн үйлдвэрүүд, уул уурхай хайгуул олборлолтын компаниуд, Их дээд сургууль, ШУА-ийн Хими, химийн технологи болон бусад хүрээлэнгүүд, болон төрөл бүрийн лабораториудад ажиллах бүрэн боломжтой юм.