Education is GREAT.

Гадаад хэл, орон судлал /Их Британи/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Гадаад хэл, орон судлал хөтөлбөр нь орчин үеийн судалгааны аргазүй болон шинжлэх ухааны салбар хоорондын судалгааны аргазүйд суурилан Англи болон гадаад улс орны нийгэм улс, төр, угсаатан зүй, хэл шинжлэл болон бусад онцлогийн талаар судалгаа хийж практик үр дүн, мэргэжлийн мэдлэг, чадварыг үйл ажиллагаандаа ашиглах, нийгмийн шаардлагын дагуу хөрвөх чадвартай, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол аргазүйн мэдлэг, чадвар, соёлыг төлөвшүүлсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Оюутан тус хөтөлбөрт элсэн орж сурснаар хөдөлмөрийн зах зээлд гараад ажлын байраар хангагдах бүрэн боломжтой бөгөөд цаашид Их Британи улсад очиж үргэлжлүүлэн суралцах мөн УИХ, Засгийн газар, ИБУИНВУ-ын элчин сайдын яам, тамгын газар, олон улсын байгууллага зэрэгт гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах давуу талтай.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Их британи судлалын хөтөлбөрийг дүүргэснээр оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Шотланд, Англи, Уэльс Ирландын улсуудын түүх, газарзүй, нийгэм, эдийн засаг, улс төр, утга зохиол, соёл, ёс заншил, үнэт зүйлсийн талаар үндсэн суурь мэдлэг эзэмшиж, Британи судлалаар гадаад дотоодын бизнесийн байгууллага болон их дээд сургууль эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажиллах чадварыг эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Карьер, цалин, ажлын байр

Британи судлалын хөтөлбөрөөр төгсөгчид 100% ажлын байраар хангагддаг бөгөөд төгсөгчдийн ур чадвараас хамаарч зах зээлийн үнэлгээнээс харьцангуй өндөр цалин орлоготой болох боломжтой.

  • Монгол Улсын Засгийн Газар

  • Яам, тамгын газрууд

  • Элчин сайдын яамдууд

  • Банк, санхүүгийн байгууллага

  • Аялал жуулчлалын компаниуд

  • Англи хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бүх албан газар, байгууллагуудад ажиллах бүрэн боломжтой.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд