Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Энэ хөтөлбөрт өмнө хэрэгжүүлж ирсэн цөмийн технологи, цөмийн эрчим хүчний хөтөлбөрүүдийг нэгтгэн, тэдгээрт байсан үндсэн хичээлүүдийг багцлан оруулсан болно. Хөтөлбөрийг зохиохдоо дэлхийн их дээд сургуулиудын жагсаалтыг тэргүүлдэг, нэр хүнд бүхий сургуулиуд болох Станфордын их сургууль, Калифорны их сургууль, Массачусетсийн технологийн их сургуулиудын хөтөлбөртэй харьцуулж, элссэн оюутнууддаа дэлхийн хэмжээний боловсрол олгох зорилт тавьж байна.

Оюутан 4 жил суралцаж төгсөөд цөмийн инженерчлэлийн бакалаврын зэрэг авах бөгөөд хэрэв оюутан хүсвэл суралцаж байх хугацаандаа цөмийн технологи, цөмийн эрчим хүч, цацрагийн экологи-радиохими, эмнэлэгийн цөмийн технологи гэсэн чиглэлээр нарийн мэргэших (minor) дипломтой төгсөх боломжтой.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

БСШУЯ, МУИС болон Монгол улсын Засгийн газрын дэргэдэх Цөмийн энергийн комиссын шугамаар гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн тэтгэлэгтэй суралцах боломжтой. Жишээ нь:

  • ОХУ-д жил бүр 10 оюутан
  • Украйн улсад жил бүр 5 оюутан
  • ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын ЦШНИ-д судлаач
  • Япон улсын Токиогийн Технологийн Их Сургуульд магистр, доктор (жил бүр 1-2 оюутан)
  • Япон улсын Осака Их Сургуульд магистр, доктор
  • Япон улсын Хоккайдо Их Сургуульд доктор, судлаач
  • Япон улсын Атомын Энергийн Агентлагт богино хугацааны сургалт
  • Солонгос улсын KAIST-д магистр
  • Солонгос улсын KINGS-д магистр, доктор
  • Италийн Трестийн ОУОФ-ийн төвд богино хэмжээний сургалт зэрэгт хамрагдаж болно.

Тэтгэлэг:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг
  • Академич Н.Содномын нэрэмжит тэтгэлэг
  • Профессор Д.Чүлтэмийн нэрэмжит тэтгэлэг
  • Цөмийн физикийн судалгааны төвд хэрэгжиж буй төсөл, сэдэвт ажлуудад III ба IV ангийн шилдэг оюутнууд сар бүр цалинжиж ажиллах боломжтой

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Энэ хөтөлбөрөөр суралцсанаар цөмийн технологи, реакторийн систем, цацрагын аюулгүй байдал, хамгаалат, цөмийн эрчим хүчийг ашиглах боломж, цацраг идэвхит ашигт малтмал, ураны хайгуул олборлолт, цөмийн цацрагийг эмчилгээ, оношилгоонд хэрэглэх талаар мэдлэг эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Сүүлийн 4 жилийн судалгаагаар манайхыг төгссөн оюутнуудын 85% нь мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж байна.

Манай төгсөгчид:

  • Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр,
  • Цөмийн энергийн комисс, Цөмийн болон Цацрагийн хяналтын алба, Цацрагийн хяналтын лаборатори
  • Ураны хайгуул, олборлолтын компани
  • Геологийн төв лаборатори
  • Улсын 1-р төв эмнэлгийн цөмийн онош зүйн тасаг,
  • Хавдар судлалын үндэсний төвийн цацраг туяа эмчилгээний тасаг,
  • Мал эмнэлгийн хүрээлэн,
  • ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Одон орон соронзон судлалын хүрээлэн
  • Эрүүгийн цагдаагийн газрын шинжилгээний лаборатори
  • Цахилгаан станц, Цахилгаан шугам сүлжээний газар,
  • Гаалийн газар
  • МУИС, ШУТИС, АШУИС, ХААИС, болон бусад их дээд сургууль, коллежууд
  • ОХУ-ын Дубна хот дахь олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт,
  • Олон улсын атомын энергийн агентлаг болон
  • АНУ, Япон, Солонгос, Герман, Малайз, Швед, Канад зэрэг орны их сургууль , эрдэм шинжилгээний байгуулагуудад амжилттай ажиллаж суралцаж байна.
  • Сургалтын хөтөлбөр нь хэт явцуу биш, өргөн агуулгатай тул мэргэжилээ өөрчлөх, хөрвөн ажиллах боломжтой.