Орчин үеийн биологийн судалгааг танин мэдэх

Биологи хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Яагаад Биологийн тэнхимд суралцах хэрэгтэй вэ?

Та бол тунгаан бодогч, асуудлыг шийдвэрлэгч мөн өөрийн хувь нэмэрээ оруулахыг хүсэж буй нэгэн. МУИС-ийн Биологийн тэнхимээс өгөх боловсрол нь чадвар болоод дэлхийн биологийн салбарт дэвшин гарах боломжийг олгоно. 

Бид таньд үнэмлэхүй таван нарийн мэргэшлээр сонгон суралцахыг санал болгож байна. Үүнд: Амьтан судлал, Биофизик, Генетик-молекул биологи, Микробиологи, Ургамал судлал багтана
Таны сонгосон мэргэжлийн хичээлийг өөрсдийн салбар дахь дэлхийн хэмжээний судлаач багш нар заах болно. Та тэдний судалгааны багт багтсанаар ирээдүйн амжилтаа тодорхойлох болно
ШУС-ийн тэтгэлэг, профессорын тэтгэлэг, БСШУСЯамны болон бусад нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах боломжтой
Биологийн хөтөлбөрөөр суралцсанаар МУИС-д Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр итгэмжлэгдсэн цөөн хөтөлбөрийн нэг болох Биологийн ухааны баклаврын диплом гардан авна.
 

Биологийн тэнхим дэх биологийн шинжлэх ухаан

Амьд юмсын хувьсан өөрчлөгдөх нарийн процессийг дэвшилтэт технологийн тусламжтайгаар молекул биофизик, молекул биологи, микробиологи, амьтан ба ургамлийн салбарт салган авч үзэж судалгаа хийдэг. 

Биологийн мэргэжил нь аливаа системийг бүхэлд харах, асуудал дэвшүүлэх чадварыг эзэмшүүлдэг. Энэ чадвар нь дэлхийд тулгарч буй жинхэнэ асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Биологийн хөтөлбөрийн профессор багш нар:

Амьтан судлалын баг: Судалгааны чиглэлүүд

Онцлох эрдэм шинжилгээний өгүүллүүд:

1. Badamdorj Bayartogtokh, Takao Itioka, Hikari Kitora, Paulus Meleng & Satoshi Shimano. New findings of poronotic oribatid mites (Acari: Oribatida) from the high canopy of a Bornean tropical rain forest. International Journal of Acarology. 14 Feb 2020. doi.org/10.1080/01647954.2020.1726460

2. Elizabeth S. C. Scordato  Chris C. R. Smith   Georgy A. Semenov  Yu Liu  Matthew R. Wilkins  Wei Liang  Alexander Rubtsov  Gomboobaatar Sundev  Kazuo Koyama  Sheela P. Turbek  Michael B. Wunder  Craig A. Stricker  Rebecca J. Safran.  Migratory divides coincide with reproductive barriers across replicated avian hybrid zones above the Tibetan Plateau. Ecology letters. 19 November 2019. https://doi.org/10.1111/ele.13420

3. D. Lkhagvasuren, N. Batsaikhan, W. F. Fagan, E. C. Ghandakly, P. Kaczensky, T. Müller, R. Samiya, R. Schafberg, A. Stubbe, M. Stubbe, H. Ansorge. 2018. First assessment of the population structure of the Asiatic wildass in Mongolia. European Journal of Wildlife Research, 64: 3. https://doi.org/10.1007/s10344-017-1162-x.

Онцлох төслүүд:

1. Палеарктик ба Неарктикийн хөрсний микроартроподын олон янз байдал, биогеографи

2. Ургамал болон шувууны улаан данс төсөл ZSL олон улсын байгууллага

Биофизикийн баг: Судалгааны чиглэлүүд

Онцлох эрдэм шинжилгээний өгүүллүүд:

1. Tsogbadrakh M, Gombosuren D, Jigjid A, Tuguldur B, Chuluunbaatar G, Enerelt U, Pathak C, Lee BJ. Cellular Membrane Composition Requirement by Antimicrobial and Anticancer Peptide GA-K4. Protein Pept Lett. 2017;24(3):197-205. doi: 10.2174/0929866523666161216123509.

2. Kim JH Liu QF, Enerelt U, Jeong HJ, Jeon MY, Jeon S. Moderate-Intensity Exercise Induces Neurogenesis and Improves Cognition in Old Mice by Upregulating Hippocampal Hippocalcin, Otub1, and Spectrin-α. Mol Neurobiol. 2019 May;56(5):3069-3078. doi: 10.1007/s12035-018-1239-x

3. Enerelt U, Tsogbadrakh M, Kim SC, Park JK, Seo YK. Neuroprotective Effect of Low Frequency-Pulsed Electromagnetic Fields in Ischemic Stroke. Appl Biochem Biotechnol. 2017 Apr;181(4):1360-1371. doi: 10.1007/s12010-016-2289-z.

Онцлох төслүүд:

1. Биологийн аргаар бактерийн эсрэг идэвхит нано бөөм нийлэгжүүлэх судалгаа

2. Цахилгаан соронзон орон ургамлын стресс тэсвэрлэх чадварыг зохицуулах механизмын судалгаа

Генетик-Молекул биологийн баг: Судалгааны чиглэлүүд

Онцлох эрдэм шинжилгээний өгүүллүүд:

1. Ulziijargal G, Yeruult C, Khulan J, Gantsetseg C, Wandra T, Yamasaki H, Narankhajid M. Molecular identification of Taenia hydatigena and Mesocestoides species based on copro-DNA analysis of wild carnivores in Mongolia. Int J Parasitol Parasites Wildl. 2019 Dec 17;11:72-82.  doi:10.1016/j.ijppaw.2019.12.004. 

2. Gun-Aajav Bayarmaa, Na Nyum Lee,  Ho Duck Kang, Batlai Oyuntsetseg & Heung Kyu Moon. Micropropagation of the Mongolian medicinal plant Zygophyllum potaninii via somatic embryogenesis. Plant Biotechnology Reports volume 12, pages187–194(2018)

3. JiříČerný Buyantogtokh Buyannemekh Tersia Needham Gantulga Gankhuyag Dashzeveg Oyuntsetseg. Hard ticks and tick-borne pathogens in Mongolia—A review. Tick and Tick-borne Diseases  Volume 10, Issue 6, October 2019, 101268. doi.org/10.1016/j.ttbdis.2019.101268

Онцлох төслүүд:

1. Монгол нутагт хүн ам тасралтгүй оршин сууж байсан эсэхийг генетик, молекул биологийн аргаар батлах

2. Монгол орны нэн ховор, устаж буй эмийн ургамлын биотехнологийн судалгаа

Микробиологийн баг: Судалгааны чиглэлүүд

Онцлох эрдэм шинжилгээний өгүүллүүд:

1. Т.Халиунаа, Д.Түмэнжаргал, Ж.Хулан, 2018. Айрагны микрофлороос илрүүлсэн Энтерококкийг лизист оруулах чадвартай бактериофаг илрүүлэх. ХАА –ийн инженерийн шинжлэх ухаан, технологи сэтгүүлийн тусгай дугаар №15(02), х.167-174

Онцлох төслүүд:

1. Хар тугалгаар бохирдсон хөрсийг микробын биотехнологийн аргаар нөхөн сэргээх.

2. Educational support at the Universities of Mongolia” (Erasmus + de "Renforcement des capacités)

Ургамал судлалын баг: Судалгааны чиглэлүүд

Онцлох эрдэм шинжилгээний өгүүллүүд:

1. D.Nyambayar, V.Barbara, N.Soninkhishig, B.Andreas, 2018. Differentiation of Glycyrrhiza uralensis Fisch. ex DC. populations in the Bulgan River Basin, Western Mongolia. Genetic Resources and Crop Evolution DOI: 10.1007/s10722-018-0656-z

2. Munkhtsetseg Zorigt, Gankhuu Battulga,  Ganjuur Sarantuya,  Scott Kenner,  Nergui Soninkhishig &  Markus Hauck.  Runoff dynamics of the upper Selenge basin, a major water source for Lake Baikal, under a warming climate. Regional Environmental Change volume 19, pages 2609–2619 (2019)

3. Battulga B, Kawahigashi M, Oyuntsetseg B. Behavior and distribution of polystyrene foams on the shore of Tuul River in Mongolia. Environ Pollut. 2020 Jan 13;260:113979. doi: 10.1016/j.envpol.2020.113979.

Онцлох төслүүд:

1. A survey on the vascular plants of Mongolia (Grant Number KNA 1-2-20, 14-4) of the Korean National Arboretum (KNA), South Korea.

2. Climate control of wood formation measured at high precision in a southern boreal pioneer and climax tree species (Larix sibirica and Betula platyphylla)

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Тус хөтөлбөр нь үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр итгэмжлэгдсэн.
  • Орчин үеийн сургалт судалгааны багаж төхөөрөмжөөр тоноглогдсон Амьтан судлал, Ургамал судлал, Микробиологи, Генетик-Молекул биологи, Биофизикийн лабораториудтай.
  • Амьтан ургамал микроорганизмын цуглуулгын сангуудыг хичээл судалгааны ажилд хэрэглэдэг.
  • Туршилт, судалгааны ажил явуулах хүлэмж, хээрийн дадлагын сууринтай.
  • Гадаад дотоодын нэр хүндтэй их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд лекц, семинар, судалгааны ажлуудыг удирдан явуулдаг.
  • Бие даасан шаталсан хөтөлбөрийн дагуу бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг.

 

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Биологийн шинжлэх ухааны онолын суурь мэдлэг эзэмшсэн, түүний олон талт асуудлыг ойлгож мэдсэнээ аман болон бичгийн хэлбэрээр ойлгомжтой илэрхийлэн тайлбарлаж чаддаг, мэргэжилтэй холбогдох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдээлэл солилцох, үнэлэлт дүгнэлт хийх, холбогдох мэдээ материалыг оновчтой ашиглаж ажлын үр дүнг тайлагнах чадвар эзэмшсэнээр биологийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй хүн ажиллах ажлын байрны шаардлагыг бүрэн хангах мэргэжилтэн болно. Хээрийн болон лабораторын судалгааны аргазүй эзэмших, тулгарсан асуудлыг олж харж, судалгааны таамаглал дэвшүүлж, туршилтын загвар зохиож, туршилт судалгаа хийж, өгөгдөл цуглуулан анализ хийж тайлан бичиж танилцуулах чадвар эзэмшсэнээр цаашид өөрийгөө хөгжүүлэх, магистрт суралцах бэлтгэл хангагдсан байна.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Гадаад дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд
  • Их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд
  • Гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүд
  • Уул уурхай байгаль орчны үнэлгээ аудитын компаниуд
  • Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
  • Улсын мэргэжилтэн хяналтын Ерөнхий газрын харъяа лабораториуд
  • Хөдөө аж ахуй эм гоо сайхан, хүнсний үйлдвэр.

Нэмэлт мэдээлэл

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн багш, дэд профессор, генетикч Ж.Хулан тус тэнхимийн төгсөгч бөгөөд түүний хүний генетикийн талаарх маш сонирхолтой ярилцлага. Та бидний идэж буй хоол хүний генетиктэй хэрхэн харилцан үйлчилцдэг. Мөн ургамалын эм тан ямар хортой болох тухай сүүлийн үеийн судалгааг хүргэж байна.

 

Хээрийн дадлага