In America we trust.

Гадаад хэл, орон судлал /Америк/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Гадаад хэл, орон судлал хөтөлбөр нь орчин үеийн судалгааны аргазүй болон шинжлэх ухааны салбар хоорондын судалгааны аргазүйд суурилан Англи болон гадаад улс орны нийгэм улс, төр, угсаатан зүй, хэл шинжлэл болон бусад онцлогийн талаар судалгаа хийж практик үр дүн, мэргэжлийн мэдлэг, чадварыг үйл ажиллагаандаа ашиглах, нийгмийн шаардлагын дагуу хөрвөх чадвартай, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол аргазүйн мэдлэг, чадвар, соёлыг төлөвшүүлсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Монгол улс гадаад харилцааны олон тулгуурт бодлого баримтлах болсноор, өрнө дорнын улс орны хэл, соёл, түүх, нийгэм, улс төр болон бусад холбогдох сэдвийг цогц хэлбэрээр судлах хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Америк судлал нь дэлхийн хүчирхэг гүрэн болох АНУ-ын түүх, нийгэм, соёлыг судлах боломжийг танд олгох. 

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Америк судлалын хөтөлбөрийг дүүргэснээр оюутан АНУ-ын түүх, улс төр, гадаад харилцаа, эдийн засаг, нийгэм соёл болон уран зохиол зэрэг өргөн сэдвээр суурь мэдлэг эзэмшиж, Америк судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чадвар эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Америк судлалын хөтөлбөрийг дүүргэснээр гадаад харилцааны салбар, Олон улсын байгууллага, Америк судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах боломжтой. Тус хөтөлбөрийн төгсөгчид улс орны хэрэгцээт олон салбарт тухайлбал Гадаад Хэргийн Яам, MCS, Мобиком, Юнител, Монгол улсын элчин сайдын яам, Засгийн газрын харьяа байгууллагууд, Оюу толгой, Энержи ресурс, МИАТ, Монгол Улс дахь НҮБ, Дэлхийн зөн болон бусад гадаад дотоодын байгууллагад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд