Хүний гарт баригдаж буй зүйл бүхэн инженерийн гараар дамжин бүтээгдэнэ.

Химийн инженерчлэл хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Химийн инженерчлэлийн хөтөлбөрт элсэн суралцсанаар хими болон химийн инженерийн салбарын өргөн мэдлэгтэй, хөрвөх чадвар өндөртэй боловсон хүчин болж бэлтгэгдэх юм.
Химийн инженерийн хөтөлбөрт суралцсанаар оюутнуудын гол эзэмших чадвар нь:
  • Бүх төрлийн хөнгөн, хүнд явагдах химийн процессыг удирдах, хянах
  • Үйлдвэрт явагдах химийн тоног төхөөрөмжийн дизайн хийх, үйлдвэрлэлийн үр ашиг, эрсдэлийн менежмент хийх
  • Химийн инженерийн болон химийн салбарын судлагаа шинжилгээ хийх
Хөтөлбөрийн хүрээнд дараах үндсэн хичээлүүдэд сургалтыг төвлөрүүлэн явуулах болно.
  • Инженерийн термодинамик, кинетик,
  • Процесс аппарат,
  • Химийн урвалын инженерчлэл,
  • Үйлдвэрт ажиллах дадлага хийх зэрэг болно.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Манай хөтөлбөрт суралцсанаар Start up компани байгуулан ENTREPRENEUR болон ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэгч, ШИНЭ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭН болох бүрэн боломжтой бөгөөд ИТДБ-ын 1000 инженерийн хөтөлбөрт хамрагдан Японы их дээд сургуулиудад суралцах, Чех улсын ДЕЗА химийн үйлдвэрт тэтгэлэгтэйгээр дадлага хийх, дэлхийн өндөр түвшиний их дээд сургуулиудад Магистр, Докторт суралцан дэхийн тавцанд гарах бүрэн боломжтой юм. Мөн хөтөлбөрийн гол онцлог нь химийн бусад салбар, чиглэлүүдээр хөрвөх чадвар маш өндөртэйд оршино. 

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Хими, физик, биологийн инженерийн суурь мэдлэг, ойлголтыг судлах чадварыг эзэмших, үйлдвэрийн болон шинжилгээний лабораторид ажиллаж, судлагаа хийх боломжийг бүрдүүлэх, химийн салбарын судлагаа шинжилгээний аргад суралцана.  

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Монгол улсын хэмжээнд нэн шаардлагатай инженер технологийн 10 мэргэжлийн тоонд ордог учраас төгсөгчид 100% ажлын байртай байна. Тухайлбал: Хүнд хөнгөн үйлдвэрийн инженер, удирдлага, Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, Их дээд сургуулиудад багш, лабораторийн инженер, химич зэрэг олон салбарт хөрвөн ажиллах боломжтой.