Био-инженерчлэл хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Шинэ тулгар энэ хөтөлбөрийг 2023 он гэхэд судалгаанд суурилсан, Монгол орны онцлогт тохирсон, олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр болгон төлөвшүүлэх.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Биоинженерчлэл хөтөлбөр нь Ургамлын Биотехнологийн лаборатори,Био-органик хими фармакогнозын лаборатори, Генийн инженерчлэлийн лаборатори зэрэг өөрийн судалгааны 3 лабораторитой бөгөөд сургалт, судалгааны ажилдаа амжилт гаргаж буй оюутнууд тус хөтөлбөр дээр хэрэгжиж буй янз бүрийн төслийн хүрээнд

  • Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль
  • Токиогийн их сургууль
  • Тохо их сургууль
  • Цүкүбагийн их сургууль
  • Рикен судалгааны хүрээлэн
  • Бээжингийн их сургууль
  • Австри улсын грацийн их сургууль дээр урт, богино хугацаагаар судалгааны ажил хийх, суралцах, танилцах боломжтой. 

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Биоинженерчлэлийн салбарын оюутнууд нь асуудлуудыг шийдвэрлэх, шинэ бүтээл гаргах чиглэлд зорьсон, түүнд тохирсон програмаар суралцах шаардлагатай бөгөөд мэргэжлийн суурь болгож инженерчлэлийн хичээлүүд болох математик загварчлал, компьютер програмчлал, механик, электроник, химийн инженерчлэл, генийн инженерчлэл, материал судлал зэрэг инженер суурьтай салбаруудыг эхэлж үздэг бөгөөд энэ суурин дээрээ түшиглэж биологи түүний салбар ухааны хичээлүүдийг дараа нь үздэг. Улмаар биоинженер мэргэжил эзэмшсэн хүмүүс нь биологийн (хоёрдогч төвшинд физик хими, математик компьютерийн шинжлэх ухаан) концепц, аргачлалыг ашиглан амьдралын шинжлэх ухаанд хамаарагдах бодит асуудлуудыг шийдвэрлэх бөгөөд үүндээ инженерчлэлийн аналитик болон синтетик арга зүйг ашиглана.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Биоинженерчлэлийн чиглэлийн ажил олгогчоор эм, биолбэлдмэлийн хүрээлэн, үйлдвэрүүдийг сонгон нэрлэлээ. Биоинженерчлэлийн хөтөлбөрөөр төгссөн оюутныг ажилд авах сонирхолтой буюу хэрэгцээтэй чиглэл гэдгийг ШУҮ-ийн “Монэнзим” компани, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, “Монос” компани, Шижир Интэрнэшнл зэрэг компаниуд илэрхийлж, энэ чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Нэмэлт мэдээлэл