Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн гол зорилго нь хими, физик, биологийн шинжлэх ухаануудын цогц ухаан болох нанотехнологийн суурь судалгаа болон ахисан түвшний судалгаануудыг судлан хэрэглээний, үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

БСШУСЯ, МУИС-ийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой бөгөөд Hokkaido, YNU, зэрэг гадаадын сургуулиудтай хамтран ажиллаж байна.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Нанотехнологиудыг удирдах мэдлэг, материалуудын шинжийг нанометрийн хэмжээнд өөрчлөх, сайжруулах, байгалийн шинжлэх ухаануудын салбар дунд хөрвөн ажиллах, судлагаа хийх, инноваци, технологийн дэвшлийг наноматерийлын салбарт бии болгох зэрэг болно.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Био-анагаах, эм бэлдмэл, өвчиний оношилгооний салбар, Сэргээгдэх эрчим хүч, электроникийн төхөөрөмжийн салбар, гоо сайхан, эмчилгээний эм бүтээгдэхүүний салбар, хүрээлэн буй орчин, хүнс хөдөө аж ахуй зэрэг салбарт ажиллах боломэтой бөгөөд Боловсрол, соёл, шижлэх ухааны яам, Говь ХХК, Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, MCS ХХК, Монос ХХК, ХАСУ, МАК зэрэг томоохон компаниудад ажиллах бүрэн боломжтой юм.