All subjects are reflection of translation

Гадаад хэлний орчуулга /Англи/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Англи хэл, орчуулга хөтөлбөр нь орчин үеийн судалгааны аргазүй болон шинжлэх ухааны салбар хоорондын судалгааны аргазүйд суурилан Англи болон гадаад улс орны нийгэм улс, төр, угсаатан зүй, хэл шинжлэл болон бусад онцлогийн талаар судалгаа хийж практик үр дүн, мэргэжлийн мэдлэг, чадварыг үйл ажиллагаандаа ашиглах, нийгмийн шаардлагын дагуу хөрвөх чадвартай, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол аргазүйн мэдлэг, чадвар, соёлыг төлөвшүүлсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Англи хэл, орчуулга мэргэжлийн шинэчлэн боловсруулан хөтөлбөрөөр суралцагч нь гадаад хэлээр мэргэжлийн ном зохиол ашиглах чадвартай англи хэлний орчуулагч мэргэжлийг эзэмшинэ. Энэхүү мэргэжлээр төгсөж байгаа оюутнууд нь англи хэлний өндөр мэдлэгтэй, орчуулах ур чадвартай, хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь мэдлэгтэй, англи, америк үндэсний онцлогийг ойлгож, харилцааны соёл, ёс зүйн мэдлэг эзэмшсэн, өөрийгөө цааш хөгжүүлэх болон мэргэжлийн карьерыг тууштай өсгөх эрмэлзэлтэй мэргэжилтэн болон төгсөнө.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Тус хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч нь англи хэлийг ахисан дээд түвшинд эзэмшиж, нийгэм улс төр, эрх зүй болон албан бичиг, соёл, шинжлэх ухааны эхийг ам болон бичгээр англи хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс англи хэлэнд орчуулах дадал чадвартай болж хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь болон мэргэжлийн мэдлэг эзэмшинэ.

Англи хэлний сонсох, ярих, унших, бичих, аман болон бичгийн орчуулга хийх чадвартай англиар илтгэл тавих, мэтгэлцэх, судалгаа хийх чадвартай, орчин үеийн шинэ технологи ашиглах чадварыг эзэмшсэн, хөдөлмөрийн зах зээлд бүрэн нийцсэн англи хэлний орчуулагчийг бэлтгэж байна.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Тус салбарын төгсөгчид улс орны хэрэгцээд олон салбарт тухайлбал: Гадаад хэргийн яам, Засгийн газрын харъяа байгууллагууд, MCS, Мобиком, Юнител, Оюу толгой, Энержи ресурс, МИАТ, Монгол улс дахь НҮБ, Дэлхийн зөн, Гадаад орнуудад буй Монгол улсын элчин сайдын яам зэрэг гадаад дотоодын байгууллагад мэргэжлээрээ амжилттай ажиллаж ирсэн. Монгол улсын зах зээлийн дундаж цалин болох 700,000-с эхлэн цалингаа нэмэгдүүлэн ажиллах боломжтой.

Мэргэжлийн чиглэлээр болон бусад зорилтот ажлын хүрээнд мэдээллийн сан бүрдүүлэх чадвар, баримт мэдээлэл боловсруулж, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг танилцуулах, ашиглах чадвартай болно. Хөрвөх чадвартай мэргэжил тул ямар ч салбарын компанид мэргэжлээрээ ажиллана.

  • Гадаад хэргийн яаманд мэргэжилтэн, орчуулагч

  • Гадаад хөрөнгө оруулалттай компанид орчуулагч

  • Гадаад харилцааны мэргэжилтэн

  • Олон улсын байгууллагад орчуулагч

  • Төслийн зохицуулагч, удирдагч

  • Телевиз, радио, өдөр тутмын сонин сэтгүүлд хөтлөгч, орчуулагч, редактор

  • Уул уурхайн компаниудад гадаад харилцааны ажилтан, орчуулагч

  • Орчуулгын товчоо

  • Хөтөч, тайлбарлагч, менежер

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд