Компьютерийн сүлжээ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Компьютерийн сүлжээ хөтөлбөр нь компьютерийн сүлжээний техник, тоног төхөөрөмж болон сүлжээний сервер, програм хангамжийг эзэмшсэн, компьютерийн сүлжээг найруулан зохион байгуулах, сүлжээний удирдлага, хамгаалалтыг өндөр түвшинд эзэмших чадварлаг инженер бэлтгэхэд оршино.

Олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн суурь мэдлэгээ ашиглан өсөн дэвжих, хөрвөх чадвартай, улс орныхоо мэдлэгийн эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, гадаад улс оронд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Тус хөтөлбөрийн давуу тал нь дэлхийн жишиг сургалтын төлөвлөгөө, гадаадад зэрэг хамгаалсан профессор багш нарын өргөн мэдлэг, сүүлийн үеийн систем, тоног төхөөрөмж , суралцах явцдаа мэргэжлийн түвшин ахиулж сиско академийн сиртификат тай төгсөх боломжтой.

Тус хөтөлбөр нь Байгууллагын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр дотоодод магадлан итгэмжлэгдсэн.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Мэргэжлийн үндсэн ур чадвар:

  • Хаяглалт 
  • Чиглүүлэлтийн протоколууд, сүлжээний загварчлал ба төлөвлөлт сервер зохион байгуулалт
  • Сүлжээний урсгалын хяналт

​Програмчлалын хэлний мэдлэг:

  • Алгоритм 
  • Си хэл 
  • Скрипт хэл 
  • Жит болон бусад програмчлалын багаж хэрэгслүүд

Виртуалчлал  ба үйлдлийн системийн мэдлэг:

  • Сүлжээний виртуалчлал
  • Үүлэн тооцоолол
  • Серверийн виртуалчлал 
  • Линукс, виндоус болон эмбеддэд үйлдлийн системийн мэдлэгийг эзэмшинэ. 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Манай хөтөлбөрийг амжилттай сурч төгссөнөөр дотоодын гэлтгүй гадаадын нэр хүндтэй байгууллагад ажиллах мөн мэргэжил дээшлүүлэн, үргэлжлүүлэн суралцах бүрэн боломжтой.

Манай төгсөгчдөөс дотоодын нэр хүндтэй байгууллагууд болох Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, MCS, Үндэсний дата төв, Юнител, Мобиком зэрэг томоохон байгууллагуудад нэр хүндтэйгээр ажиллаж байна.

Нэмэлт мэдээлэл

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим хөтөлбөрүүд