Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Сэргээгдэх эрчим хүчний инженерчлэлийн сургалт нь хэрэглээний физик, энерги эрчим хүчний технологи, автомат удирдлагын систем, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн хэмжилт үнэлгээ, нарны фотоцахилгаан үүсгүүрийн технологи, нарны дулаан технологи, салхины эрчим хүчнийн технологи, усан цахилгаан станц, газрын гүний дулааны технологи, био-эрчим хүчний технологийн инженер зүйн мэдлэг эзэмшиж түүнийгээ шинжлэх ухаан боловсрол, үйлдвэрлэл, эрчим хүч, үйлчилгээний салбарт ашиглах мэдлэг, чадвар, дадалтай боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн богино өмнөд солонгос улсын Жэжүгийн их сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд нэг жилийн цахилгаан ба электроникийн солилцооны хөтөлбөртэй.

Мөн Япон улсруу магистр докторт суралцах бүрэн боломжтой юм

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Тус хөтөлбөрт суралцсанаар

  • Сэргээгдэх эрчим хүчний систем загварчлах, ашиглах, хувиргах
  • Цахилгаан, электроникийн суурь мэдлэгүүд
  • Эрчим хүчийг дамжуулах, түгээх, хянан зохицуулах зэрэг мэдлэг ур чадварыг эзэмшинэ

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Тус хөтөлбөрт суралцаж төгссөнөөрөө

  • Эрчим хүчний яам
  • Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох хэрэгжүүлэгч агентлагууд
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв дулааны цахилгаан станцууд “Клийн энержи” ХХК эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбоо собоко ххк mcs үүрэн телефоны оператор дахин дамжуулах станцын эрчим хүчний тэжээл хангах сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн гэх мэт олон салбарт ажиллах боломжтой

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим хөтөлбөрүүд