There will always be work for English teachers.

Багш, гадаад хэлний боловсрол /Англи/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Англи хэл, багш хөтөлбөр нь орчин үеийн судалгааны аргазүй болон шинжлэх ухааны салбар хоорондын судалгааны аргазүйд суурилан Англи болон гадаад улс орны нийгэм улс, төр, угсаатан зүй, хэл шинжлэл болон бусад онцлогийн талаар судалгаа хийж практик үр дүн, мэргэжлийн мэдлэг, чадварыг үйл ажиллагаандаа ашиглах, нийгмийн шаардлагын дагуу хөрвөх чадвартай, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол аргазүйн мэдлэг, чадвар, соёлыг төлөвшүүлсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Энэхүү мэргэжлээр төгсөж байгаа оюутнууд нь англи хэлний өндөр мэдлэгтэй, орчуулах ур чадвартай, хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь мэдлэгтэй, англи, америк үндэсний онцлогийг ойлгож, харилцааны соёл, ёс зүйн мэдлэг эзэмшсэн, өөрийгөө цааш хөгжүүлэх болон мэргэжлийн карьерыг тууштай өсгөх эрмэлзэлтэй мэргэжилтэн болон төгсөнө.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр англи хэлний багшийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа тул төгсөөд шууд ажилд орох боломжтой. Мөн англи хэлний мэдлэг чадвар шаардсан бусад мэргэжлээр тухайлбал орчуулагчаар ажиллах боломжтой.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал, Англи хэл заах аргын сүүлийн үеийн болон уламжлалт онол, аргазүйг судлан, хэлэхүйн 4 чадварыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нас, сэтгэхүй, сурах онцлог, түвшин, хэрэгцээнд тохируулан заах аргазүйг эзэмшинэ.

  • Англи хэлний ярих, сонсох, унших, бичих чадварыг ахисан дээд түвшинд эзэмшинэ.

  • Хэл шинжлэл, хэл эзэмшихүй, соёл судлал, Англи, Америкийн түүх, орон судлалын талаар онолын суурь мэдлэг эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Засгийн газар, Төрийн удирдлага, Боловсрол, Эрдэм шинжилгээ, Бизнес, Гадаад, Олон улсын байгууллагуудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд