Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой

Электроник хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

1965 оноос радио-физикч, радио-электроникч мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр Электроникийн инженер мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх анхны суурь тавигдсан МУИС-ийн инженерчлэлийн ууган хөтөлбөр.

Хөтөлбөрийн алсын хараа – Олон улсад үнэлэгдэх электроникийн инженер бэлтгэдэг хөтөлбөр болно.

Хөтөлбөрийн зорилго – Шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, хөрвөх чадвартай, бүтээлч болон шүүн тунгаах сэтгэлгээтэй, харилцааны болон энтерпренёр чадвартай, электроникийн төхөөрөмж болон системийг сэдэх, зохион бүтээх, хэрэгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Электроникийн инженер хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр юм.

ЕХ-ны санхүүжилттай GREB, EU-Mong, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн инженерийн боловсролд CDIO арга зүйг нэвтрүүлэх төслүүдийг хэрэгжүүлэн хөтөлбөрийн агуулга, орчин, сургалтын технологийг сайжруулсан.

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын жишигт хүрсэн лаборатори, тоног төхөөрөмж бүхий анги танхимуудтай. Үүнд “CAD-ийн”, “Цахилгаан соронзонгийн”, “Электроникийн”, “Симуляцийн”, “Электроник, автоматжуулалтын сургалт судалгааны” гэсэн сургалтын 5 лаборатори болон “3D дэлгэц, антены”, “Машин оюуны”, “Тооцооллын электроник” гэсэн судалгааны 3 лабораторитой.  

Бид Сөүлийн их сургууль, Чонбук их сургууль, Ивате их сургууль, Токиогийн их сургууль, Улсан их сургууль зэрэг гадны сургуулиудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2018 оны бүх төгсөгчид TOSHIBA корпораци, 2002 оноос хойш 40 гаруй төгсөгчид гадаадад мэргэжлээрээ ажиллаж байна.

Электроникийн инженер хөтөлбөрийн оюутнуудын оролцдог нэг том тэмцээн нь ABU Робокон роботын тэмцээн юм. Энэхүү тэмцээнд 2002 оноос хойш оролцсоноос 5 удаа тэргүүн байр эзэлж олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон. Олон улсын тэмцээнээс хүртсэн шагналыг дараах хүснэгтэнд харуулав. 2017 онд МУИС-ийн ХШУИС-ийн “Робот” баг нь тэргүүн байр эзэлсэн.

Тэргүүн байр эзэлсэн он

Тусгай шагнал (олон улсаас)

2007

Toyota корпорацийн тусгай шагнал, Шилдэг инженерчлэл

2008

 Best engineering тусгай шагнал

2009

Мабучи моторс тусгай шагнал

2010

Toyota корпорацийн тусгай шагнал

2017

Toyota корпорацийн тусгай шагнал

2017 онд болсон АВU робокон тэмцээнд тэргүүн байр эзлэв

Электроникийн улсын олимпиадад тогмол оролцон багийн болон хувийн амжилтууд гаргаж байсан.

Оролцсон жил

Хувийн дүнгээр

Багийн дүнгээр

 
 

2002

 

I

 

2003

 

III

 

2004

 

II

 

2005

I, II, III

I

 

2006

I, II, III

II

 

2007

II

I,II, III

 

2008

I

I

 

2009

I, II, III

 

 

2010

I, III

I, III

 

2011

I, III

II

 

2012

I, III

I, II

 

2013

I, II

 

 

2014

II, III

I

 

2015

II, III

 

 

Багшлах боловсон хүчин маань өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд докторын зэргээ хамгаалсан Монгол улсад 4, Украйн улсад 1, БНСУ-д 1, Япон улсад 3,  магистрын зэргээ хамгаалсан Монгол улсад 3, БНСУ-д 1 нийт 13 багш, 3 лаборантын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Мөн Япон улсад докторонтоор суралцаж байгаа 4, БНХАУ-д 1 нийт 5 багш чөлөөтэй байна.

Электроникийн хөтөлбөрийн оюутан, багш нар төгсөгчид, ажил олгогчидтой уулзан электроникийн салбарын хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, шинээр гарч ирж буй технологийн дэвшил, ажлын байранд шинэ төгсөгчөөс шаарддаг мэдлэг, чадвар, хандлагын талаар харилцан ярилцаж мэдээлэл солилцох үүднээс жил болгон  электроникийн уулзалт, спорт өдөрлөгийг зохион байгуулдаг.

 

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

 

Хөтөлбөрийн боловсролын зорилго зорилт

Төгсөгчийн онцлог

Хөтөлбөрийн сургалтын үр дүн

Сэтгэлгээний ур чадвар (Thinking skills)

Технологи бүтээгч

 

Шүүн тунгаах сэтгэлгээ

Бүтээлч сэтгэлгээ

Математик, байгаль, техникийн ухааны мэдлэгээ хэрэглэх

Инженерийн шийдэх асуудлыг оновчтой томьёолон гаргаж шийдвэрлэх

Туршилт тавих болон хөтөлж явуулах, гарсан үр дүнд шинжилгээ хийх

Хандлага (Attitudes & mindsets)

Шинийг санаачлагч

Нээлттэй

Туйлбартай[1]

Олон салбарын бүрэлдэхүүн бүхий багт ажиллах

Нийгэм ба глобал орчин дахь техникийн дэвшлийг ойлгон мэдлэгээ тэлэх

Бусдыг ойлгох, өөрийгөө илэрхийлэх, бусадтай санал бодлоо нээлттэй хуваалцах

Ажил хэргийн эцсийг үзэх, зорилгодоо хүрэхийн тулд буцаж няцахгүй байх

Ур чадвар, мэдлэг (Skills & Knowledges)

Энтерпренёр

Харилцааны/багаар ажиллах

Энтерпренёр ур чадвар

Төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх

Инженерийн шийдлийг хэрэгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх

Хангагдаагүй хэрэгцээгээ ухаалгаар таньж, аж төрөх ухаанд суралцах

 

 

 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Орчин үеийн бүх төхөөрөмж электрон удирдлагатай болсон учраас салбарт бүрд электрон тоног төхөөрөмжийг зохион бүтээх, сайжруулах, хөгжүүлэх электроникийн инженер эрэлт ихтэй байна. Төгсөгчид нь Юнивишн, Энержи ресурс, Монгол контент, Оюутолгой, Эрдэнэт , Хөтөлийн цементийн үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай МИАТ, Itzone, Mobicom, Unitel, Skytel, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк гэх мэт олон салбарт автоматжуулалт, аюулгүй ажиллагааг хариуцах, электрон удирдлагатай бүх төрлийн төхөөрөмжийн ашиглалтыг хариуцах, систем хөгжүүлэх,  электрон тоног төхөөрөмж ашиглан технологийн шийдэл гаргах ажлыг хийж байна. Мөн төгсөөд Япон улсад  Sony, Toyota, Panasonic гэх мэт электроникийн чиглэлийн компаниудад мэргэжлээрээ ажиллах боломжтой. 

 

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим хөтөлбөрүүд