Компьютерийн ухаан хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Компьютерийн ухаан хөтөлбөр нь машин сургалт, хиймэл оюун, компьютер тооцоолол, статистикийн чиглэлээр ирээдүйн судлаачдыг бэлтгэхэд гол зорилгоо болгосон 4 жилийн бакалаврын хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөр нь эдийн засаг, биоинформатик, хэл шинжлэл, сэтгэл судлал, мэдээллийн технологи,  програм хангамж гэсэн олон салбар шинжлэх ухааны огтлолцол дээрхи үндсэн суурь ойлголтуудыг сургах бөгөөд төгссөний дараа эдгээр салбарууд руу гүнзгийрэн орж болох юм.

 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Машин сургалт, гүн сургалттай холбоотой моделиудыг хэрэгжүүлж сурах
  • Магадлал статистикийн өргөн мэдлэг эзэмших
  • Орчин цагийн технологийн ололт амжилтыг инженерчлэлийн практикт хэрэглэх
  • Компьютерийн ухааны туршилтыг зохион хэрэгжүүлэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийж, тайлбарлах
  • Алгоритм тооцооллын шийдэл, түүний нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны нөлөөллийг ойлгох
  • Нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, үйлдьэрлэл гэх үэргээс урган гарах бодит асуудал, тусгай хэрэгцээнд нийцсэн систем, компонент эсвэл процессийг зохиомжлох
  • Инженерчлэлийн асуудлыг тодорхойлох, томьёолох, шийдвэрлэх мэргэжлийн ур чадваруудыг эзэмшинэ.

 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төгсөгчид нь:

  • Компьютерийн ухааны судалгаа, хөгжүүлэлтийн инженер
  • Өгөгдлийн шинжээч
  • Судлаач эрдэмтэн 
  • Машин сургалтын инженер зэрэг олон салбарт ажиллах боломжтой.