Орос орон манай мөнхийн хөрш. Орос хэл, соёлын мэдлэг сайн хөрштэйгээ харилцах түлхүүр болно.

Орос хэлний бэлтгэл хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

2018-2019 оны хичээлийн жилд БСШУЯ-ны сайдын тушаалаар МУИС-д ОХУ-ийн их, дээд сургуульд элсэх оюутнуудыг бэлтгэх зорилготойгоор боловсролын нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэн орос хэлний бэлтгэл ангийн хөтөлбөрийг дахин нээсэн.

Монгол улсын орос хэл, орос судлалын салбарт тогтсон уламжлалд суурилсан, орчин үеийн чиг хандлагад нийцсэн шинэ мэдлэг бүтээж түгээн дэлгэрүүлдэг, улсын хэмжээний орос судлалын сургалт, судалгааны төв байж, ОХУ-ын их дээд сургуулийн тэтгэлэг хөтөлбөрт өрсөлдөх чадвартай элсэгч бэлтгэнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

- МУИС-ийн орос хэлний бэлтгэл ангид суралцсанаараа ОХУ-ын их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой

- Москвагийн Их Сургуулийн /МГУ/ жишиг хөтөлбөрөөр 34 багц цагийн хичээлийг судалдаг

- Сургалтын төлбөр хямд

- Хэл зүйн дүрмийг монгол болон орос хэлээр харьцуулан заадаг

- Ерөнхий эрдмийн суурь хичээлийг орос хэлээр заадаг

- Эх орондоо бэлтгэл хийснээр соёлын ялгаанд аажмаар дасдаг

- МУИС-даа 21 багц цагаа тооцуулан Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбартаа үргэлжлүүлэн суралцах боломжтой

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

· Орчин цагийн орос хэлний ТРКИ-1 буюу B1 түвшний мэдлэг, чадварыг эзэмшинэ. /Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага хангах түвшин/

· Үйл ажиллагаандаа бүтээлчээр ханддаг, ямагт шинийг эрэлхийлдэг сэтгэлгээтэй болно.

· ОХУ-ын соёл түүх, уламжлалыг мэднэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төгсөгчдийн суралцаж байгаа сургууль

· Военный университет Министерства обороны

· Государственный институт русского языка имени А. С. Пушкина

· Российский Университет Дружбы Народов (РУДН)

· Российский Экономический университет имени Г. В. Плеханова

· Российский Государственный университет имени А. Н. Косыгина

· Санктпетербургский Национальный Исследовательский университет Информационных Технологий

· Санкт-Петербургский Государственный университет

· Южный Федеральный университет

Нэмэлт мэдээлэл

· Дэлхийн хамгийн том газар нутагтай хүчирхэг гүрэн болох ОХУ-ын их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээ сонгон суралцах боломжтой.

· ОХУ-ын их, дээд сургуульд жил бүр 500 суралцагч 100% -ийн тэтгэлэгт хамрагдддаг.

· Бидний мөнхийн хөрш, ОХУ-ын хэл, соёл түүх, уламжлал монголчуудын төдийгүй дэлхий дахины анхаарлыг татаж байна

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд