Програм хангамж хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Энэхүү хөтөлбөрөөр суралцан төгсөгчдөд програм хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудлын хүрээнд програм хангамжийн инженерчлэлийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Програм хангамжийн шаардлагын шинжилгээ  програм хангамжийн зохиомж хөгжүүлэлт гүйцэтгэл чанарын үнэлгээ баримтжуулалт програм хангамжийн төслийн менежментийн суурь мэдлэг чадварыг олгох юм

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөхөөс өмнө 24,2%

Төгсөөд 3 сарын дотор 45,5%

Төгсөөд3-6 сарын дотор 18,1%

6 сараас 1 жил болоход 6,3% нь ажлын байраар хангагддаг бөгөөд жил бүрийн төгсөгчдийн 95,1% нь дотооддоо тэргүүн эгнээнд ажлын байраар хангагддаг.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Програм хангамжийн шаардлагын шинжилгээ,  програм хангамжийн зохиомж, хөгжүүлэлт, гүйцэтгэл, чанарын үнэлгээ, баримтжуулалт, програм хангамжийн төслийн менежментийн суурь мэдлэг, чадварыг олгоно.

  • Програм хангамжийн инженерчлэлийн аргуудыг ашиглан нийгэм эрх зүйн орчин, холбогдох хууль тогтоомж, журам дүрэмтэй бүрэн нийцсэн, олон төрлийн хэрэглээний домэйнд ажиллах чадамж бүхий шийдлийг зохиомжлох
  • Мэдээллийн системийг програм хангамжийн инженерчлэлийн аргаар хөгжүүлж, шийдвэр гаргалтыг оновчтой болгох, боловсон хүчний болоод бусад бүх нөөцийг үр ашигтай хуваарилах, байгууллагын үйл ажиллагаа ба мэдээллийн системийн нийцэмж ба зохицолыг хангах 
  • Тухайн байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын дагуу улам боловсронгуй болгох, автоматжуулах, багаар ажиллан програм хангамж хөгжүүлэх, хэрэглэгчид хүргэх мэдлэг чадвар эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Програм хангамжийн хөтөлбөрөөр төгсөгчид нь бизнесийн болоод судалгааны салбарт хөрвөх чадвар сайтай, олон мэргэжлээр дагнан ажиллах боломжтой юм.

  • Програм хангамжийн архитектур
  • Програм хангамжийн аналист 
  • Системийн програмист 
  • Програм хангамжийн инженер
  • Програм хангамжийн хөгжүүлэгч
  • Мобайл төхөөрөмжийн мэргэжилтэн
  • Програм хөгжүүлэгч
  • Программист
  • Вэб хөгжүүлэгч
  • Судлаач зэрэг олон ажил хийх боломжтой