Мэдээллийн технологи хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Мэдээллийн технологийн хөтөлбөр нь компьютерийн ухааны онолын мэдлэг, чадвараас илүү програмын технологийн хэрэглээ, нэвтрүүлэлт, системийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөхөөс өмнө 24,2%

Төгсөөд 3 сарын дотор 45,5%

Төгсөөд3-6 сарын дотор 18,1%

6 сараас 1 жил болоход 6,3% нь ажлын байраар хангагддаг бөгөөд жил бүрийн төгсөгчдийн 95,1% нь дотооддоо тэргүүн эгнээнд ажлын байраар хангагддаг.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Програмчлал, сүлжээ, хүн-компьютерийн харилцаа,өгөдлийн сан болон веб системийг хэрэглэх, байгууллагын мэдээллийн технологийн шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх суурь мэдлэг, чадварыг олгоно.

  • Технологийн тусгай хэрэгцээ шаардлагад нийцсэн тооцоололд суурилсан шийдлийг зохиомжлох, хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, үнэлэх
  • Цогц бодит амьдралаас урган гарах асуудлыг дүгнэн шинжлэх, түүнд тохирох технологийн шаардлагыг тодорхойлох,тооцооллын аргачлалыг уг асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх, нэвтрүүлэх
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохирох технологийг тодорхойлох, дүн шинжилгээ хийж технологийн шийдлийг боловсруулах, нэгтгэх, удирдлагад тусгах зэрэг мэргэжлийн ур чадваруудыг ээмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Мэдээллийн технологи хөтөлбөрөөр төгсөгчид нь бизнесийн болоод судалгааны салбарт хөрвөх чадвар сайтай олон мэргэжлээр дагнан ажиллах боломжтой юм.

  • Системийн инженер
  • Системийн администратор
  • Системийн аналист
  • Мэдээлэл технологийн шийдэл төөлөвлөгч
  • Бизнесийн систем аналист
  • Аюулгүй байдлын инженер
  • Сүлжээний инженер зэрэг олон салбарт ажиллах боломжтой.