Мэдээллийн систем хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Энэхүү хөтөлбөрөөр суралцсан төгсөгчдөд байгууллага, бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллах мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох,шинжлэн судлах, системийг зохиомжлох, хөгжүүлэх, цаашилбал мэдээллийн системийн ашиглалт, сайжруулалтыг хариуцан ажиллах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдийн  75,9% үндсэн мэргэжлээрээ, 24,1% нь өөр мэргэжлээр ажиллаж байгаа бөгөөд жил бүрийн төгсөгчид 100% ажлын байраар хангагддаг.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Мэдээлэл харилцаа холбооны технологи, мэдээллийн системийн стратеги төлөвлөлт ба удирдлага, мэдээллийн системийн хөгжүүлэлт ба хэрэгжүүлэлт, байгууллагын үйл ажиллагаа гүйцэтгэлийн түвшнээс удирдлагын түвшинд ойлгож бизнес процессыг дэмжих мэдлэг, ур чадварыг олгоно.

  • Мэдээллийн системийн стратеги төлөвлөлт хийх
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлт эд оролцох
  • Байгууллагын хэтийн төлөв болон түүний үйл ажиллагаанд тохирсон мэдээллийн системийг тодорхойлох
  • Байгууллагын бизнесийн процессыг судалсны үндсэн дээр мэдээллийн системийн үйл ажиллагааг түүнд тохируулан зохион байгуулах
  • Бизнесийн үйл ажиллагааг шинжлэн судалсны үндсэн дээр мэдээллийн систем тавигдах бизнесийн  болон техникийн шаардлагыг тодорхойлох
  • Шаардлагын шинжилгээнд үндэслэн мэдээллийн системийг шинэчлэх, зохиомжлох, хөгжүүлэх, турших, хэрэгжүүлэх
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдах зэрэг мэргэжлийн ур чадваруудыг эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Мэдээллийн системийн менежер
  • Мэдээллийн системийн зөвлөх
  • Системийн аналист
  • Бизнесийн аналист
  • Борлуулалтын мэргэжилтэн
  • Програм аналист
  • Мэдээллийн технологийн төслийн менежер
  • Мэдээллийн аюулгүй байдлын аналист 
  • Мэдээллийн технологийн аудитор зэрэг ажлын байранд ажиллах боломжтой.