Нягтлан бодох бүртгэл бол бизнесийн хэл мөн.

Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн даяарших мэдлэг чадвартай мэргэжилтэн, судлаачийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага БМИҮЗ, олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Байгууллагын санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого технологийг боловсруулах, мөрдүүлэх
  • Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, шаардлагатай судалгаа хийх
  • Шийдвэр гаргалтыг мэдээллээр дэмжих
  • Санхүүгийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж дүгнэлт гаргах
  • Байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах
  • Санхүү, удирдлага, татварын тайланг хянах, хүлээн авах
  • Тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж дүгнэх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Ажлын байрны хөрвөх чадвар: Төрийн алба, хувийн бизнес, аудитын байгууллага, банк санхүүгийн салбар, боловсролын салбар, бусад.

Төгсөгчдийн хөрвөх чадвар: Мэргэшсэн нягтлан бодогчдын 50-55%, татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн 40-45%, мэргэшсэн үнэлгээчний 20-25%.

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим хөтөлбөрүүд