Франц хэл бол дэлхийтэй хөл нийлүүлэх боломж, түлхүүр

Гадаад хэлний орчуулга /Франц/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-ийн эрхэм зорилгод нийцсэн Монгол улсын Франц хэл, соёл, Франц судлалын салбарын уламжлалд суурилсан орчин үеийн чиг хандлагад нийцсэн шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, улсын хэмжээний франц судлалын бодлого, хэтийн төлөвийг тодорхойлсон сургалт, судалгааны төв байж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Монгол, Франц хэл, орон судлал, ерөнхий шинжлэл, орчуулга зүйн онол, аргазүйн суурь мэдлэгтэй, хоёр хэлний бичгийн болон аман орчуулгын өндөр чадвартай, хөрвөх ур чадварыг эзэмшсэн, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж хөгжих, цаашид мэдлэг боловсролоо тасралтгүй хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Франц хэл судлал бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь хэл судлалын тодорхой салбарт судалгаа хийх онол, аргазүй, дадал, чадвар эзэмшсэн, эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, төр, олон улс, хувийн хэвшил, төрийн бус байгууллагад удирдлага, зохион байгуулалт, гадаад харилцаа, олон нийтийн хэвлэл мэдээллийн ажилтан хийгээд орчуулагч, бүх шатны сургуульд багшийн ажил эрхэлж болно.

Франц хэл давуу тал:

  • Солилцооны хөтөлбөрт хамрагдах

  • Францын тухай ойлголт

  • Харилцаа холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглах

  • Олон улсад амжилттай ажиллах

  • Аялал жуулчлал, зочид буудлын салбарт ажиллах

  • Франц хэлээр хэлэлцэгч орноор аялах

  • Франц улсад сурах

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Хэлний хувьд: Гадаад хэлний олон улсын стандартын (CEFR) С1 түвшинд Франц хэлээр унших, бичих, ярих, сонсох чадвартай

Монгол-Франц, Франц-Монгол аман ба бичгийн орчуулга хийх чадвартай

Мэргэжлийн хувьд: Орчуулгын онол, дадлагын үндсэн мэдлэг, чадвар

Хэлний соёл судлал болон соёл хоорондын харилцааны суурь мэдлэг, чадвар

Нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, албан харилцаа, эрх зүй, уран зохиолын сэдвээр орчуулгын дадал эзэмших

Судалгааны хувьд: Хэлний үзэгдлийг харьцуулах судлах замаар ажиглалт, дүн шинжилгээ хийх, харьцуулах, нэгтгэх чадвартай

Эх хэл, Франц хэлний аман ба бичгийн хэлний баримтыг тайлбарлах мэдлэгтэй зэрэгцүүлэн судлах чадвартай

Хэлний баримтыг задлан шинжлэх, зөв бурууг тогтоох, ангилах, цэгцлэх, зүй тогтлыг нь олох, таамаглал дэвшүүлэх, дүгнэлт гаргах чадвартай

Иргэний хувьд: Олон хэл, соёлын мэдлэг, чадвар илтгэл, хэлэлцэх, зөвшилцөх, мэтгэлцэх, харилцах

Багаар ажиллах, хамтарч ажиллах

Асуудлыг олж харах, тодорхойлох, шийдвэрлэх

Ажил, амьдралаа төлөвлөх

Насан туршийн боловсрол, сурах арга барил

Мэдээлэл технологи, орчин үеийн техник, хэрэгсэл ашиглах

Мэдээлэл цуглуулах, боловсруулах чадвар, электрон, мултимедиа, график мэдээлэлтэй ажиллах, дүрслэх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Төрийн байгууллага (яамд, тамгын газар, бусад хэрэгжүүлэгч агентууд)

  • Төрийн бус байгууллага

  • Хувийн хэвшил (гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын олон нийттэй харилцах алба, хүний нөөцийн алба, бичиг хэргийн хэлтэс, гадаад харилцаа, худалдааны алба, дотоод, гадаад хамтын ажиллагааны газар)

  • Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөр, сан

  • Боловсрол, судалгааны байгууллага (судалгааны хүрээлэн, ЕБС, хэлний сургалтын төв)

  • Хэвлэл мэдээлэл

  • Орчуулгын товчоо

  • Аялал жуулчлал, зочид буудал

  • Үзвэр үйлчилгээний салбар

  • Төгсөгчийн яриа үзэх

Нэмэлт мэдээлэл

Оюутан солилцоо тэтгэлэг:

  • 3,2-с дээш голч дүнтэй суралцаж буй нийгмийн идэвхтэй оюутан МУИС, ШУС-ийн тэтгэлэг

  • 3.6-с дээш голч дүнтэй оюутан Хаан банкны болон бусад байгууллагын тэтгэлэг

  • Франц хэлтэн их дээд сургуулиудын холбооны олон улсын тэтгэлэг

  • Монгол, Францын засгийн газар хоорондын тэтгэлэг

  • Франц хэлний зуны сургалт

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд