Орос орон манай мөнхийн хөрш. Орос хэл, соёлын мэдлэг сайн хөрштэйгээ харилцах түлхүүр болно.

Гадаад хэлний орчуулга /Орос/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-ийн Орос хэлний салбар нь орос хэлний мэргэжилтэн дагнан бэлтгэдэг Монгол улсын цорын ганц хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгж. Монгол улсын орос хэл, орос судлалын салбарт тогтсон уламжлалд суурилсан, орчин үеийн чиг хандлагад нийцсэн шинэ мэдлэг бүтээж түгээн дэлгэрүүлдэг, улсын хэмжээний орос судлалын сургалт, судалгааны төв байж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

I. ОХУ-д бүтэн улирлын турш суралцаж, дадлага хийх (VII улиралд)

II. ОХУ-д Москва, Санкт-Петербург, Улаан-үүд хотуудад зуны сургалтанд сурах

III. ОХУ-ын Артек олон улсын хүүхдийн зусланд амрах, сургагч багшаар ажиллах

IV. ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын сургалтанд үргэлжлүүлэн суралцах

V. Орос хэлний улсын олимпиадад амжилттай оролцсон тохиолдолд сургалтын төлбөрийг 40% хүртэл хөнгөлөгдөх

VI. Орос хэлний салбарын төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг олгох (1 улирлын төлбөр)

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Орчин цагийн орос хэлний ТРКИ-3 буюу С1 түвшний мэдлэг, чадварыг эзэмшинэ.

  • Сэтгэл судлал, боловсрол судлалын онол дадлын мэдлэг

  • Багшлах эв дүй ур чадвартай, суралцагчидтай ажиллах арга барилтай

  • Үйл ажиллагаандаа бүтээлчээр ханддаг, ямагт шинийг эрэлхийлдэг сэтгэлгээ

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төгсөгчдийн ажлын байр

  • Гадаад харилцааны яам (орчуулагч, ажилтан)

  • Элчин сайдын яам (орчуулагч, ажилтан)

  • Засгийн газар, яам, тамгын газар (мэргэжилтэн, төрийн албан хаагч)

  • Төрийн өмчит болон хувийн их, дээд болон дунд сургууль (багш, ажилтан)

  • Аялал жуулчлалын компани (мэргэжилтэн, менежер орчуулагч, хөтөч тайлбарлагч)

  • Гадаад харилцааны мэргэжилтэн (менежер, орчуулагч, багш)

  • Монгол-Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай худалдаа, эдийн засаг уул уурхай, дэд бутцийн компани (мэрэгжилтэн, орчуулагч)

  • Эрдэм шинжилгээний байгууллага (эрдэм шинжилгээний ажилтан)

  • Хэвлэл мэдээлэл, сонин, сэтгүүл (орчуулагч, сэтгүүлч, редактор)

  • Оросын холбооны улсад дадлага хийх хугацаандаа орос орноор аялдаг

Нэмэлт мэдээлэл

Яагаад орос хэлийг сурах хэрэгтэй вэ?

  • Бидний мөнхийн хөрш, дэлхийн хүчирхэг гүрэн болох Оросын холбооны улсын хэл, соёл түүх, уламжлал монголчуудын төдийгүй дэлхий дахины анхаарлыг татаж байна.

  • ОХУ нь дэлхийн хамгийн том газар нутагтай хүчирхэг гүрэн.

  • НҮБ-ийн албан ёсны хэлний нэг

  • 300 сая хүн орос хэлээр ярьдаг

  • Цахим орчинд ашиглагддаг хэлний байдлаар хоёрдугаарт орд

  • Орос хэлнээс бусад хэл рүү хамгийн их орчуулга хийгддэг.

  • Танилцуулга үзэх

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд