Амьдрал хэмээх гайхамшигт үзэгдлийг тайлагч хөтөч нь биологийн багш юм

Багш, байгалийн ухааны боловсрол (Биологи) хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Товч танилцуулга:

Багш, байгалийн ухааны боловсрол (Биологи) хөтөлбөрийн зорилго нь бакалаврын боловсролын агуулга, арга зүй, үнэлгээ, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг хангаж, ерөнхий боловсролын сургууль, ахлах (лицей) сургууль, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв зэрэгт биологи, байгалийн ухааны  хичээлүүдийг заах чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд оршино. МУИС-ийн биологийн багшийн ангийн төгсөгч нь амьд биеийн бүтэц, амьдралын үйл ажиллагааны зүй тогтлуудыг танин мэдэж, биологийн системд явагддаг биологийн хууль, онол, туршилт судалгааны аргуудыг судалж, цаашид тэдгээрийг ашиглан бие даан лаборатори болон дадлагын хичээлийг төлөвлөн заах, сургалт, судалгаа явуулах арга зүй, ур чадварыг эзэмшинэ.

Хөтөлбөрийн танилцуулга

  • Амьд биеийн бүтэц, амьдралын үйл ажиллагааны зүй тогтлуудыг танин мэдэж, биологийн системд явагддаг онол, хууль, туршилт судалгааны аргуудыг судалж, тэдгээрийг ашиглан биологийн лекц, лаборатори болон дадлагын хичээл заах, сургалт судалгаа явуулах арга зүй, ур чадварыг эзэмшинэ.
  • Хүрээлэн буй орчин, байгалийн юмс үзэгдэл, амьдралын үйл ажиллагаа, амьд биесийн ангилал, гарал үүсэл, өсөлт, үржил хөгжил, шалгарал, хувьсал өөрчлөлтийн зүй тогтол, учир шалтгааныг биологийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан заах чадвартай болно.
  • Дээрх биологийн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг, сурган хүмүүжүүлэх заах арга зүйтэй хослуулан судална.
  • МУИС-ийн төгсөгч нь биологийн ба боловсрол судлалын шинжлэх ухааныг хослуулсан онол, практикийн өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх болон сурган хүмүүжүүлэх багшлах арга зүйг сайтар эзэмшсэн, ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, ахлах (лицей) сургууль, МСҮТ-үүдэд багшлах шаардлагыг бүрэн хангасан байна.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Биологи, боловсрол судлалын салбарын эрдэмтэн доктор, профессор багш нарын хамтарсан баг биологийн багшийг бэлтгэдэг.
  • Багшлах, сурган хүмүүжүүлэх дадлагыг МУИС-ийн харъяа Байгаль Эх Лицей ахлах сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хийдэг.
  • Ургамал ба амьтны хээрийн дадлагыг МУИС-ийн харъяа сургалт-судалгааны суурингуудад хийх явцад байгалийн нөхцөлд аялал экскурс хийх, судалгааны ажлыг зохион байгуулах чадвартай болно.
  • Суралцах хугацаандаа “Багшлах ур чадвар”, “Байгалийн ургамлыг хэн сайн таньж мэдэх вэ?” зэрэг сургууль болон улсын хэмжээнд зохиогддог уралдаан тэмцээнд оролцож өөрийн мэдлэг, авъяас чадвараа сорих боломж бүх талаар нээлттэй.
  • Гадаад, дотоод болон тэнхимийн багш нарын хэрэгжүүлж буй биологи болон боловсрол судлалын шинжлэх ухааны төсөл, судалгаанд хамрагдах боломжтой.
  • Сурагчдын шинжлэх ухаанч хандлага, шинжлэх судлах сонирхлыг хөгжүүлэх аргыг маш сайн эзэмших боломжтой.
  • МУИС-ийн биологийн багшийн ангийн төгсөгч нь биологийн шинжлэх ухааны онолын мэдлэг сайтай, туршилт судалгаа хийх болон багшлах заах арга зүйг хослуулсан мэргэжилтэн болж чадна.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Биологийн шинжлэх ухааны эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж

  • Биологийн шинжлэх ухааны хэлд тайлагдах 
  • Биологийн аливаа онол, туршилтын загварыг хэрэглэх, концепцийн мэдлэг, чадвартай байх
  • Лабораторийн туршилтын ажиглалт, гарах үр дүнг тэдгээрийн ач холбогдол, тохирох онолын үүднээс учир шалтганыг тайлбарлах чадвартай байх
  • Биологийн туршилт, судалгааны төлөвлөгөө боловсруулах чадвартай байх
  • Шинжлэх ухааны аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах чадвартай байх
  • Математикийн үндсэн чадвартай байх, тоо хэмжээний зэрэг, хэмжигдэхүүний мөн чанарын талаар ойлголттой байх
  • Мэдээллийн технологи, компьютер ашиглан интернетийн орчинд ажиллах, биологийн аливаа мэдээллийг хэрэглээний программ ашиглан боловсруулах чадвартай байх
  • Бие дааж мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай, хариуцлагатай суралцах чадвартай байх
  • Хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн асуудалд биологийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандах, хандлагынхаа учир шалтгааныг задлан шинжлэх чадвартай байх

Боловсрол судлал, дидактикийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар

  • Багшлах ажлын боловсролын болон бусад шинжлэх ухааны гүн ухааны үндсийг тооцох, тайлбарлах
  • Багшлах үйл ажиллагаанд сургалтын менежментийн үндсийг тооцох
  • Байгалийн ухааны боловсролын хөгжлийн чиг хандлагыг мэдрэх, үйл ажиллагаандаа тусгах
  • Боловсролын бодлого чиглэл, хандлага, стратегийг судлах, ойлгох, хэрэгжүүлэх
  • ЕБС-ийн байгалийн ухааны боловсролын стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Дидактик асуудлыг таних, дэвшүүлэн томьёолох, анализ хийх, шийдвэрлэх, шийдэл хийх
  • Боловсролын бодлого, стратегитэй уялдуулан байгалийн ухааны хичээлийн хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлох, хэрэгжүүлэх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Төгсөгчдийн 95% нь биологи, эрүүл мэндийн хичээлийн багш
  • Багшийн хөгжлийн төвийн мэргэжилтэн
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Байгалийн түүхийн музейн ажилтан
  • Ерөнхий боловсролын сургууль, Ахлах (лицей) сургууль, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Коллеж, Музей, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилладаг.

Нэмэлт мэдээлэл