Даатгал хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Даатгалын болон санхүүгийн зах зээл дээр ажиллах мэргэжлийн ур чадвар, мэдлэг бүхий мэргэжилтэн, судлаач, манлайлагчийг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага БМИҮЗ, олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Санхүүгийн болон даатгалын шинжлэх ухааны онолын мэдлэг
  • Даатгалын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, шийдвэр гаргах ур чадвар
  • Харилцааны соёл мэргэжлийн ёс зүй
  • Багаар ажиллах ур чадвар

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Даатгал болон брокерийн компаниудад: даатгалын менежер, даатгалын андеррайтер, даатгалын брокер

Банк, санхүү, бизнесийн байгууллагуудад: эрсдэлийн менежер

Яам, агентлаг, нийгмийн даатгалын байгууллагуудад: бодлого зохицуулалтын мэргэжилтэн, даатгалын эдийн засагч.

Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны байгууллагуудад: судлаач, мэргэжилтэн

Санхүүгийн тэнхим хөтөлбөрүүд