Шилдэг менежер Менежментээс.

Менежмент хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Манлайлагчийг бэлтгэх, менежментийн суурь судалгаандаа тэргүүлэгч байна.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Бизнесийн үйл ажиллагааны тоон шинжилгээний болон эконометрик, статистикийн аргуудыг эзэмших, хэрэглэх
  • Бизнесийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангаж ажиллах
  • Бизнес эрхлэх ур чадварт суралцаж, шинээр бизнес эрхлэх, шилдэг удирдлагын арга барилуудыг эзэмших
  • Үйлдвэрийн газрын хүрээнд шийдвэрлэх үндсэн асуудлууд, түүнийг шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгөх, үр ашигтай зохион байгуулах мэдлэг эзэмшүүлэх
  • Хүний нөөцийг удирдахад хэрхэн оновчтой төлөвлөх, ашиглалтыг сайжруулах, бүрдүүлэлт, сонголтын зөв арга механизмыг ашиглах, тэднийг сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг зөв үнэлж дүгнэх, шагнаж урамшуулах, албан тушаал ахих боломжийн талаарх онолд тулгуурласан арга зүйг судалж, дадал,чадвар олох
  • Байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, гадаад дотоод орчны шинжилгээ хийх, шийдвэр гаргах арга, загваруудыг хэрэглэх
  • Бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах арга зүйд суралцаж, бизнесээ амжилттай удирдах арга барил эзэмших
  • Нийгэм, эдийн засаг, бизнесийн судалгааны арга зүйд суралцаж, бие даан судалгаа хийх чадвар эзэмших зэрэг ур чадваруудыг эзэмшинэ.

 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төрийн алба:

Үндэсний хөгжлийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам /Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо/-нд аль ч түвшинд удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт чиглэлээр ажиллах мэдлэг чадвар эзэмшсэн стратегич менежер, бизнесийн шинжээч, гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтан

Хувийн хэвшлийн байгууллага:

Бизнесийн болон олон улсын бүх түвшний байгууллагын аль ч түвшинд удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт чиглэлээр ажиллах мэдлэг чадвар эзэмшсэн стратегич менежер, CEO, хүний нөөцийн менежер, бизнесийн шинжээч, гүйцэтгэх түвшний менежерүүд, бизнесийн судалгаа, стратеги бодлого төлөвлөлтийн менежер

Сургалтын болон боловсолын байгууллага:

Их дээд сургууль, эрдэм шинжилгээ болон сургалт судалгааны байгууллагад багш, судлаач, олон улсын болоод дотоодын томоохон төслүүдэд удирдагч зэрэг чиглэлүүдээр тус тус ажиллах боломжтой.

Менежментийн тэнхим хөтөлбөрүүд