Гадаад хэл, орон судлал /Чех/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

  • Орчин цагийн чех хэлийг хөтөлбөрийн хүрээнд бүрэн эзэмшсэн, чех хэлний түвшин тогтоох шалгалтын C1 зэргийн үгийн сан, хэлзүйн мэдлэг олгож, хэлэхүйн дадал чадварыг эзэмшүүлэх;
  • Нийгэм, соёл, улс төр, эрхзүй, албан бичиг, эрдэм шинжилгээ судалгааны эхийг чех хэлнээс монгол, монгол хэлнээс чех хэл рүү амаар болон бичгээр орчуулах дадал чадвар эзэмшүүлэх;
  • Хэл шинжлэл, уран зохиол, түүх, соёл судлал, нийгэм эдийн засгийн суурь болон мэргэжлийн мэдлэг олгох;
  • Чех судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явц, асуудлыг хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, түүх болон хэлний тухай шинжлэх ухааны үүднээс задлан шинжлэх онол аргазүйн мэдлэг олгож, үр дүнг нь бодит үйл ажиллагаандаа ашиглах чадвар эзэмшүүлэх;
  • Соёл, ёс зүйн хэм хэмжээг эзэмшсэн, өөрийгөө нээж хөгжүүлэх эрмэлзлэлтэй хувь хүн болгож төлөвшүүлэх;
  • Мэдээллийн сан бүрдүүлэх, баримт мэдээлэл боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг танилцуулах, ашиглах чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Чех хэл сурахын давуу тал:

  • Монгол болон гадаад мэргэжилтэн багш нар
  • Оюутан бүр тэтгэлэгт хамрагдах боломж
  • Чех улсын засгийн газрын тэтгэлэг - жил бүр
  • Слав судлалын зуны сургуулийн тэтгэлэг - жил бүр
  • Оюутан солилцооны хөтөлбөр - жил бүр
  • Чех улсад үнэ төлбөргүй хүссэн мэргэжлээрээ сурах
  • Чех улсад болон европын холбооны улсуудад суралцах боломж
  • Европын холбооны улсуудад ерасмус мундус болон Gate хөтөлбөрт тэтгэлэгээр сурах боломжтой.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Чехийн нийгэм улс төрийн байдал, түүх, соёл зэрэг орон судлалын цогц мэдлэг, орчуулгазүй болон хэл шинжлэлийн онолын мэдлэгт суурилж улс төр, эрх зүй, эдийн засгийн сэдвээр бичгийн болон аман орчуулга хийх ур чадвар дадал эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Бүгд найрамдах Чех улсын элчин сайдын яам орчуулагч ажилтан
  • Аялал жуулчлалын салбар
  • Төрийн байгууллага засгийн газар яам
  • Монгол-Чехийн хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд
  • Боловсрол эрдэм шинжилгээний байгууллага
  • Хувийн хэвшил компаниуд
  • Олон улсын байгууллага хэлний сургалтын төв
  • Төсөл хөтөлбөр хэвлэл мэдээлэл телевиз радио сонин сэтгүүл.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд