Франц хэл бол дэлхийтэй хөл нийлүүлэх боломж, түлхүүр

Гадаад хэл, орон судлал /Франц/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-ийн эрхэм зорилгод нийцсэн Монгол улсын Франц хэл, соёл, Франц судлалын салбарын уламжлалд суурилсан орчин үеийн чиг хандлагад нийцсэн шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, улсын хэмжээний франц судлалын бодлого, хэтийн төлөвийг тодорхойлсон сургалт, судалгааны төв байж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Монгол, Франц хэл, орон судлал, ерөнхий шинжлэл, орчуулга зүйн онол, аргазүйн суурь мэдлэгтэй, хоёр хэлний бичгийн болон аман орчуулгын өндөр чадвартай, хөрвөх ур чадварыг эзэмшсэн, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж хөгжих, цаашид мэдлэг боловсролоо тасралтгүй хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Франц хэл судлал бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь хэл судлалын тодорхой салбарт судалгаа хийх онол, аргазүй, дадал, чадвар эзэмшсэн, эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, төр, олон улс, хувийн хэвшил, төрийн бус байгууллагад удирдлага, зохион байгуулалт, гадаад харилцаа, олон нийтийн хэвлэл мэдээллийн ажилтан хийгээд орчуулагч, бүх шатны сургуульд багшийн ажил эрхэлж болно.

Франц хэл давуу тал:

  • Солилцооны хөтөлбөрт хамрагдах

  • Францын тухай ойлголт

  • Харилцаа холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглах

  • Олон улсад амжилттай ажиллах

  • Аялал жуулчлал, зочид буудлын салбарт ажиллах

  • Франц хэлээр хэлэлцэгч орноор аялах

  • Франц улсад сурах

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Францын нийгэм улс төрийн байдал, түүх, соёл зэрэг орон судлалын цогц мэдлэг, орчуулга зүй болон хэл шинжлэлийн онолын мэдлэгт суурилж улс төр, эрх зүй, эдийн засгийн сэдвээр бичгийн болон аман орчуулга хийх ур чадвар, дадал эзэмшинэ. Орчин цагийн Франц хэлний зүй, үгийн сангийн мэдлэг эзэмшиж сонсож, уншиж ойлгох, ярих, бичих чадварыг Европын олон хэлний сургалтын суурь хөтөлбөрийн С1 түвшинд эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Даяаршил болон соёл иргэншлийн чиг хандлага, үндэстний соёл, сэтгэлгээний тухай мэдлэг, чадвар эзэмшиж, төр, олон улсын байгууллагад судлаач, гадаад харилцааны ажилтнаар ажиллах боломжтой. Францын түүх, соёл иргэншил, угсаатны талаар судалж, бүс орон нутаг, хоёр дахь соёлд суралцаж, соёлын чадамжтай болох.

 

Нэмэлт мэдээлэл

Оюутан солилцоо тэтгэлэг:

  • Францын сорбон, Парис-дидро, INALCO их сургуулиудад солилцоогоор суралцах

  • Францад соёлын хөтөлбөрт хамрагдах тэтгэлэг

  • Зуны сургалт

  • Монгол, Францын засгийн газрын тэтгэлэг

Европын холбоо болон НҮБ зэрэг байгууллагын албан ёсны хэл бөгөөд Канад, Бельги, Швейцарь, Конго, Мадагаскар, Нигер зэрэг улсуудын хоёр дах хэл юм.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд