Гадаад хэл, орон судлал /Польш/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

  • Орчин цагийн польш хэлийг хөтөлбөрийн хүрээнд бүрэн эзэмшсэн, польш хэлний түвшин тогтоох шалгалтын C1 зэргийн үгийн сан, хэлзүйн мэдлэг олгож, хэлэхүйн дадал чадварыг эзэмшүүлэх;
  • Нийгэм, соёл, улс төр, эрхзүй, албан бичиг, эрдэм шинжилгээ судалгааны эхийг польш хэлнээс монгол, монгол хэлнээс польш хэл рүү амаар болон бичгээр орчуулах дадал чадвар эзэмшүүлэх;
  • Хэл шинжлэл, уран зохиол, түүх, соёл судлал, нийгэм эдийн засгийн суурь болон мэргэжлийн мэдлэг олгох;
  • Польш судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явц, асуудлыг хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, түүх болон хэлний тухай шинжлэх ухааны үүднээс задлан шинжлэх онол аргазүйн мэдлэг олгож, үр дүнг нь бодит үйл ажиллагаандаа ашиглах чадвар эзэмшүүлэх;
  • Соёл, ёс зүйн хэм хэмжээг эзэмшсэн, өөрийгөө нээж хөгжүүлэх эрмэлзлэлтэй хувь хүн болгож төлөвшүүлэх;
  • Мэдээллийн сан бүрдүүлэх, баримт мэдээлэл боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг танилцуулах, ашиглах чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Польшийн нийгэм улс төрийн байдал, түүх, соёл зэрэг орон судлалын цогц мэдлэг, орчуулга зүй болон хэл шинжлэлийн онолын мэдлэгт суурилж улс төр, эрх зүй, эдийн засгийн сэдвээр бичгийн болон аман орчуулга хийх ур чадвар дадал эзэмшинэ. Орчин цагийн Польш хэлний зүй, үгийн сангийн мэдлэг эзэмшиж, сонсож, уншиж ойлгох, ярих, бичих чадварыг Европын олон хэлний сургалтын суурь хөтөлбөрийн С1 түвшинд эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Даяаршил болон соёл иргэншлийн чиг хандлага, үндэстний соёл, сэтгэлгээний тухай мэдлэг, чадвар эзэмшиж, төр, олон улсын байгууллагад судлаач, гадаад харилцааны ажилтнаар ажиллах боломжтой. Польшийн түүх, соёл иргэншил, угсаатны талаар судалж, бүс орон нутаг, соёлд суралцаж, соёлын чадамжтай болох.

Нэмэлт мэдээлэл

Оюутан солилцоо, тэтгэлэг:

Варшавын их сургууль, Познанийн их сургууль, Шлёнскийн их сургууль.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд