Маркетинг хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Зах зээлийн шаардлагад нийцсэн маркетинг, рекламны өндөр мэргэжилтэн бэлтгэж маркетинг, зах зээлийн суурь судалгаагаар тэргүүлэгч болох.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Маркетингийн үйл ажиллагааг оновчтой удирдаж зохион байгуулах
  • Зах зээлийн эрэлт, борлуулалтыг урьдчилан таамаглах
  • Маркетингийн судалгааны арга зүйд суралцаж бие даан судалгаа хийх чадвар эзэмших
  • Маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөрийг төлөвлөх, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх
  • Зах зээлийг хэсэгчилж, зорилтот зах зээлийг сонгох, хоногшуулалтын стратегийг хэрэгжүүлэх
  • Реклам сурталчилгааны төлөвлөлт, бодлого, хөтөлбөр, стратегийг боловсруулах
  • Компьютер, график дизайны програмууд дээр ажиллаж бүтээл хийж сурах
  • Байгууллагын рекламны иж бүрдлийн дизайныг зохион бүтээж боловсруулан зах зээлд таниулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах
  • Бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт хийж шинэ бүтээгдэхүүн бий болгох, үнэ тогтоох, идэвхжүүлэлт, борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж бүтээлч санаачилгыг хөгжүүлнэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Төр бизнесийн болон олон улсын бүх түвшний байгууллагын CEO
  • Гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтан
  • Маркетинг, борлуулалт, бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт
  • Зах зээлийн судалгаа, стратеги бодлого төлөвлөлтийн менежер
  • Харилцагчийн үйлчилгээ хариуцсан менежер, брэнд менежер, олон нийттэй харилцах менежер, судлаач
  • Их дээд сургуулийн багш, төслийн удирдагч гэх мэт чиглэлээр ажиллах боломжтой

Түүнчлэн маркетинг нь гарааны бизнесийг зах зээлд амжилттай удирдан хэрэгжүүлэхэд түлхүүр хүчин зүйл болно.

Нэмэлт мэдээлэл

Маркетинг худалдааны тэнхим хөтөлбөрүүд