Италийн түүх соёлыг итали хэлээр нь судалцгаая!

Гадаад хэл, орон судлал /Итали/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-ийн эрхэм зорилгод нийцсэн Монгол улсын Итали хэл, итали судлалын салбарт тогтсон уламжлалд суурилсан орчин үеийн чиг хандлагад нийцсэн шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, улсын хэмжээний судлалын бодлого, хэтийн төлөвийг тодорхойлсон сургалт, судалгааны төв байж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Ерөнхий Монгол ба Итали хэл шинжлэлийн ухааны онол, аргазүйн суурь мэдлэгтэй, хоёр хэлний бичгийн болон аман орчуулгын өндөр чадвартай, хөрвөх ур чадварыг эзэмшсэн, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж хөгжих, цаашид мэдлэг боловсролоо тасралтгүй хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Италийн нийгэм улс төрийн байдал, түүх, соёл зэрэг орон судлалын цогц мэдлэг, орчуулга зүй болон хэл шинжлэлийн онолын мэдлэгт суурилж улс төр, эрх зүй, эдийн засгийн сэдвээр бичгийн болон аман орчуулга хийх ур чадвар, дадал эзэмшинэ. Орчин цагийн Итали хэлний зүй, үгийн сангийн мэдлэг эзэмшиж сонсож, уншиж, ойлгох, бичих, ярих, чадварыг Европын олон хэлний сургалтын суурь хөтөлбөрийн С1 түвшинд эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Даяаршил болон соёл иргэншилийн чиг хандлага, үндэсний соёл, сэтгэлгээний тухай мэдлэг, төр, олон улсын байгууллагад судлаач, гадаад харилцааны ажилтнаар ажиллах боломжтой. Италийн түүх, соёл иргэншил, угсаатны талаар судалж, бүс, орон нутаг, хоёрдахь соёлд суралцаж, соёлын чадамжтай болох.

Нэмэлт мэдээлэл

Оюутан солилцоо, тэтгэлэг:

  • Ерасмус Мундус хөтөлбөр

  • КА Фоскари их сургуулийн солилцооны хөтөлбөр

  • Сапенца их сургуулийн солилцооны хөтөлбөр

Европын холбоо болон Итали, Сан Марино, Ватикан, Швейцар улсын албан ёсны хэл юм. Мальти, Сомали, Словени, Хорват улсын хоёр дахь хэл юм.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд