Худалдаа хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн, гадаад, дотоод худалдаа гаалийн үйл ажиллагааны удирдлагын өндөр мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Олон улс, бүс нутаг, улс орны түвшинд гадаад худалдааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
  • Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, стратегийг тодорхойлох
  • Гадаад, дотоод худалдаа, гаалийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагыг удирдан зохион байгуулах
  • Гадаадын хөрөнгө оруулалттай бизнесийн байгууллагыг удирдан зохион байгуулах
  • Гадаад, дотоод бизнесийн орчны судалгаа шинжилгээ хийх
  • Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулах
  • Экспорт, импортын бараа тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэр-логистикийн байгууллагуудтай хамтран ажиллах
  • Гадаад төлбөр тооцоо үйлдэх, даатгуулах, гаалийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Гаалийн үнэлгээ хийх, гаалийн татвар, тарифыг тооцох, гаалийн хэрэг зөрчил илрүүлэх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төрийн болон олон улсын байгууллагууд:

Гаалийн байцаагч, мэргэжлийн хяналтын байцаагч, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, хөрөнгө оруулалтын шинжээч, бодлогын судлаач, худалдаа, хангамж хариуцсан мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан.

Бизнесийн байгууллагуудад: Экспорт, импортын менежер, гадаад, дотоод худалдааны менежер, логистик менежер, гаалийн мэргэжилтэн, гаалийн зууч, гадаад харилцааны мэргэжилтэн, борлуулалтын менежер.

Нэмэлт мэдээлэл

Маркетинг худалдааны тэнхим хөтөлбөрүүд