ИСПАНИ ХЭЛ - ТАНЫ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР

Гадаад хэл, орон судлал /Испани/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Испани хэл, орон судлалын хөтөлбөрийн хүрээнд

- Орчин цагийн испани хэлийг түвшин тогтоох шалгалтын DELE (C1) түвшиний үгийн сан, хэлзүйн мэдлэг олгож, хэлэхүйн дадал чадварыг онол, аргазүйн суурьтай эзэмшүүлснээр

- Нийгэм, соёл, улс төр, эрхзүйн сэдэвтэй эхийг испани хэлнээс монгол хэл, монгол хэлнээс испани хэл рүү албан бичиг болон эрдэм шинжилгээний найруулгын амаар болон бичгээр орчуулах чадвар, дадалтай,

- Испани судлал, олон улс судлал, бүс нутгийн асуудлыг хүмүүнлэг, нийгмийн ухааны үүднээс задлан шинжлэх онолын мэдлэг, аргазүйн чадвар эзэмшсэн, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг танилцуулах мэдээллийн сан бүрдүүлэх, баримт мэдээлэл боловсруулах мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Испани хэлт улсуудын нийгэм улс төрийн байдал, түүх, соёл зэрэг орон судлалын цогц мэдлэг, орчуулга зүй болон хэл шинжлэлийн онолын мэдлэгт суурилж улс төр, эрх зүй, эдийн засгийн сэдвээр бичгийн болон аман орчуулга хийх ур чадвар, дадал эзэмшинэ. Орчин цагийн Испани хэлний зүй, үгийн сангийн мэдлэг эзэмшиж, сонсож, уншиж ойлгох, ярих, бичих, чадварыг Европын олон хэлний сургалтын суурь хөтөлбөрийн С1 түвшинд эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Даяаршил болон соёл иргэншлийн чиг хандлага, үндэстний соёл, сэтгэлгээний тухай мэдлэг, чадвар эзэмшиж, төр, олон улсын байгууллагад судлаач, гадаад харилцааны ажилтнаар ажиллах боломжтой.

Испани хэлт орнуудын түүх, соёл иргэншил, угсаатны талаар судалж, бүс орон нутаг, олон үндэстний соёлд суралцаж, соёлын чадамжтай болох.

Нэмэлт мэдээлэл

Оюутан солилцоо, тэтгэлэг:

Гаванын их сургууль, Барселоны их сургууль, Саламанкагийн их сургууль, Барселоны автономит их сургууль, Севилийн их сургууль, Оюутан солилцооны хөтөлбөрүүд, зуны сургалт, Испанийн вант улс болон Колумб, Мексикийн элчин сайдын яамны нэрэмжит тэтгэлэг, Ерасмус мундус.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд