Эрдэм шинжилгээний ажлаараа олон улсын түвшинд тэргүүлэгч судлаач багш нартай тэнхимд суралцахыг урьж байна

Эдийн засаг хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Монгол улсын их сургууль нь 1954 оноос “Улс төр эдийн засгийн ухаан” нэрээр, 1993-1994 оны хичээлийн жилээс “Эдийн засаг” хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус хөтөлбөр нь ИБУИНВУ-ын Манчестерийн их сургуулийн жишиг хөтөлбөрийн дагуу боловсруулагдсан бөгөөд жил бүр тасралтгүй сайжруулалт хийгдэж байна. “Эдийн засаг” нь эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч талуудын үйл хөдлөлийг судалж, үнэлэлт, дүгнэлт өгөх, нийгэм-эдийн засгийн хөгжлийн харилцан уялдааг бодлого, хөтөлбөрт тусган боловсруулах, тэдгээрийг үнэлэх, хэрэгжилтийн байдлыг хянах, бодлого, хөтөлбөр боловсруулахад үндэслэл болохуйц судалгаа, шинжилгээний ажлыг бие даан хийж гүйцэтгэх чадварыг эзэмшсэн мэргэжилтэн байна.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Эдийн засгийн шинжлэх ухаан нь философи, улс тѳр, нийгэм, математик, статистик, социологи гэх мэт олон шинжлэх ухааны огтлолцол учраас Эдийн засагч хүн логиктой сэтгэдэг, олон талын онолын болон эмпирик судалгааны мэдлэг чадвартай, тодорхой болон тодорхой бус байдалд шийдвэр гаргах чадвартай, хѳрвѳх чадвар сайтай байдаг.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч талуудын үйл хөдлөлийг судалж, үнэлэлт, дүгнэлт өгөх мэдлэгтэй;
  • Нийгэм-эдийн засгийн хөгжлийн үйл явц, харилцан уялдааг тайлбарлах, бодлого хөтөлбөрийн үр нөлөөг үнэлэх, төлөвлөлтөд тусгах чадвартай;
  • Төрийн болон бизнесийн бодлого, хөтөлбөр боловсруулахад үндэслэл болохуйц судалгаа шинжилгээний ажлыг бие даан хийх ур чадвартай мэргэжилтэн болно.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Бүх шатны тѳрийн байгууллага; (яам, тѳв банк, агентлаг, засаг захиргааны нэгжийн тамгын газрууд);
  • Бүх тѳрлийн бизнесийн байгууллагууд (компани, корпорац, групп, холдинг гэх мэт);
  • Олон улсын байгууллагуудын тѳлѳѳлѳгчийн газрууд (НҮБ-ын тѳрѳлжсѳн байгууллагууд, Дэлхийн Банк, Азийн Хѳгжлийн Банк, JICA гэх мэт);
  • Арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагууд (ББСБ, Даатгал, Брокерын компани гэх мэт);
  • Болон их дээд сургуулиудад эдийн засагч, шинжээч, мэргэжилтэн, судлаач, багш судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг.

Нэмэлт мэдээлэл

Оюутан эхний 1 жилд багтаан ерөнхий суурь хичээлийн 24-өөс доошгүй багц цагийн хичээлийг амжилттай судалсан байх ба түүнчлэн дараах хичээлүүдийг амжилттай судалсан байх шаардлагатай.

 

Манай бахархалуудаас: Эдийн засгийн тэнхимийн төгсөгч Э.Лхагва Нидерландын тэргүүлэх их сургуулиудын нэг болох Тилбургийн их сургуульд докторын зэрэг авахаар тэтгэлэгтэй суралцаж байна

Тэнхимийн дэлгэрэнгүй мэдээллийг http://dep.num.edu.mn/econ/ -ээс үзнэ үү.

Эдийн засгийн тэнхим хөтөлбөрүүд