Эцэс төгсгөлгүй адал явдал, бодит мэдрэмж.

Аялал жуулчлалын менежмент хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Аялал жуулчлал, зочид буудал, рестораны бизнесийн манлайлагчийг бэлтгэх, салбарын суурь судалгаа болон практик менежментийн тэргүүлэгч төрүүлэх.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Аялал жуулчлал, зочид буудал, рестораны бизнесийг төлөвлөх, оновчтой шийдвэр гаргах, үр ашигтай системийг эзэмших
  • Аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах арга механизмуудыг бүрдүүлэх, хэрэгжүүлэлтийг удирдан зохион байгуулах онол, арга зүйн мэдлэг
  • Бизнесийн үйл ажиллагааны тоон шинжилгээний болон эконометрик статистикийн аргуудыг эзэмших, хэрэглэх
  • Эко туризм, ногоон зочид буудлын бизнесийн зорилго, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудын онцлог, ач холбогдол, уялдаа
  • Байгууллагын үйл ажиллагаа, технологийн орчны шинжилгээ хийх, шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг хэрэглэх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төрийн байгууллагад:

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Зам тээвэр аялал жуулчлалын яам гэсэн төрийн албанд гүйцэтгэх захирал, гүйцэтгэх түвшний менежерүүд, МСҮТ, их дээд сургуульд багш, сургагч.

Хувийн хэвшлийн байгууллагад:

Бизнесийн болоод олон улсын бүх түвшний байгууллага, олон улсын сүлжээ зочид буудал, ресторан, аялал жуулчлалын баазууд, музей, урлаг уран сайхны байгууллагуудад тур оператор, стратегич менежер, гүйцэтгэх захирал, гүйцэтгэх түвшний менежерүүд, , уул уурхайн компанид үйлчилгээний алба зэрэг чиглэлүүдээр тус тус ажиллах боломжтой.

Менежментийн тэнхим хөтөлбөрүүд