Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой... Б.Чимид

Эрх зүй хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Монгол Улсын Хууль зүйн шинжлэх ухааны салбарт тэргүүлэх байр суурь бүхий сургалт, судалгааны төв байж, нийгэмд мэдлэг, боловсролоороо манлайлах чадвартай, нийтийн эрх ашиг, нийгмийн шударга ёсыг дээдлэн эрхэмлэсэн, хуульчийн ёс зүйг төлөвшүүлсэн эрх зүйчдийг бэлтгэхэд тус тэнхимийн сургалт, судалгааны ажил чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Эрх зүйн тэргүүлэх салбар болох Үндсэн хууль, Төр, захиргаа, Эрүүгийн эрх зүйн жишиг сургалт, судалгааны орчин бүрдүүлж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн нийгмийн үүрэг хариуцлагыг төлөвшүүлэхэд сургалт, судалгааны чиглэлээр нөлөөлөхөд түлхэц үзүүлэх нь тус тэнхимийн хөтөлбөрийн давуу тал болно. /Энэ чиглэлээр 140 гаруй хичээлийг байнгын бөгөөд тогтмол идэвхтэйгээр явуулж жил, улирал бүхэн үр дүнг нь тооцож байгаа нь онцлог, давуу тал болно/.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Нийтийн эрх зүйн чиглэлийн салбар эрх зүйн мэдлэг, боловсрол, тэдгээрийг практикт хэрэглэх чадвар эзэмшсэн шилдэг тэргүүний эрх зүйчдийг бэлтгэж гаргана.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсгөгчдийн дундаас төрөн гарсан хууль зүй судлалын нэрт эрдэмтэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, хууль сахиулах байгууллагын удирдлага, тэргүүлэх хуульчид манай сургуулийн үнэт зүйл юм.

Төгсөгчдийг төрөлх сургуультайгаа холбоотой байхад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчдийн холбоо нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Нийтийн эрх зүйн тэнхим хөтөлбөрүүд

Хууль зүйн сургууль хөтөлбөрүүд